Дэлхийн хот-Улаанбаатар
зарлал

Үнэлгээний хороо байгуулах тухай


2013-06-04 13:42:44
2013 оны 06 сарын 03 өдөр                                           дугаар А/559                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/482 дугаар захирамжаар батлагдсан Зам, тээвэр, дэд бүтцийн хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр,  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёдугаар, Хот төлөвлөлт, барилгажуулалтын хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг гуравдугаар, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дөрөвдүгээр, Нийгмийн хөгжлийн хүрээнд  хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг тавдугаар, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог зургаадугаар,  Нийгмийн халамжийн үйлчилгээ,  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг долоодугаар, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог наймдугаар, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлийн хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг есдүгээр,  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог аравдугаар, Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр хийгдэх  төсөл, арга хэмжээний жагсаалтыг арван нэгдүгээр,  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог арван хоёрдугаар,  Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг арван гуравдугаар,  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  Үнэлгээний хороог арван дөрөвдүгээр хавсралтаар тус  тус баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал  хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ,  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал,  Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нарт тус тус  даалгасугай. 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ
 
Сурталчилгаа
Санал асуулга