УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР АРЧЛАЛТ” ОНӨААТҮГ-ЫН АСФАЛЬТЫН ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧЛЭХ, ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ЦАГТ 70-100 ТОНН АСФАЛЬТ БЕТОН ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ҮЙЛДВЭР НИЙЛҮҮЛЖ, СУУРЬЛУУЛАХ АЖИЛ
2013-02-21 15:06:34

Тендер шалгаруулалтын нэр: “УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР АРЧЛАЛТ” ОНӨААТҮГ-ЫН АСФАЛЬТЫН ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧЛЭХ, ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ЦАГТ 70-100 ТОНН АСФАЛЬТ БЕТОН ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ҮЙЛДВЭР НИЙЛҮҮЛЖ, СУУРЬЛУУЛАХ АЖИЛ.

Тендер шалгаруулалтын дугаар: АҮ-2013/02/01            

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос 2013 онд  “Улаанбаатар зам засвар арчлалт” ОНӨААТҮГ-ын Асфальтын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цагт 70-100 тонн асфальтобетон үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр нийлүүлэж, суурьлуулах -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50.000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгосон үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээтэй байх ба нотлох баримтын хамт нотариатаар баталгаажуулж ирүүлэх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил / 2011, 2012 оны жилийн эцэс/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт төсөвт өртөгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн Улаанбаатарын цагаар 15 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатарын дүүрэг, 8-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 5-р байр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 109 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 03 дугаар сарын 25 ний өдрийн 15 цаг 30 минутаас нээнэ.

                  Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

                    Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй

 Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж

Нийслэлийн төрийн сан банк  200051003 тоот

Тендерийн баримт бичгийн дансанд мөнгөө төлнө үү.

                     Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:   Улаанбаатар хот,  Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Нийслэлийн

засаг захиргааны 5-р байр, нийслэлийн Худалдан авах

  ажиллагааны газар, 109 тоот өрөө

    Холбоо барих утасны дугаар:  70146105, 95090780


04 19
890 хандалт
04 18
18,880 хандалт
04 17
15,293 хандалт