Үүрэг даалгавар

2019-01-21
2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 21-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Сар шинийн баярын өдрийг угтаж ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд болон бусад харьяа газрууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах./Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
3 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах. /Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
4 Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
5 Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэх./Нийслэлийн Тээврийн газар/ 14
7 Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. a. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. /Захирагчийн ажлын алба, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
9 Баярын өдрүүдэд бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ шуурхай зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээний бэлтгэл ажлыг хангах. /Гэрээний хавсралт төлөвлөгөөг улирал, сараар гаргаж, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж НЗДТГ-ын хэлтсүүдээр хянуулж дуусгах/ /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн захиргааны байгууллагууд/ 14
11 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 02 дугаар сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дуусгах. /Нийт байгууллагууд/ 14
12 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэгийн асалт болон хайс хашлагыг эвдэж гэмтээсэн тухай, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
13 Дүүрэг болон хороод хуваах ажлын явцын талаар мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Дүүргийн Засаг дарга нар/ 14
14 Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар эрх шилжсэн, төсөл арга хэжмээний ажлын явцын талаарх мэдээллийг 7 хоног тутамд нэгтгэн Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр тогтмол мэдээлэл сонсох. НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Авто замын хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газар, бусад эрх шилжсэн байгууллагууд/ 14
15 Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Сонгинохайрхан дүүрэг мэдээлэл бэлтгэж танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР