Үүрэг даалгавар

2018-11-27
2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэргийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын хурлын дэд хороо, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14
3 Төсвийн жил дуусаж байгаатай холбогдуулан ногдол ашиг орлогыг дутуу төвлөрүүлээд байгаа байгууллагууд 12-р дугаар сарын 05-ны дотор бүрэн барагдуулж ажиллах. /Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн хот тохижилтийн газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн, Улаанбаатар зам засвар арчлалтын газар/ 14
4 Хүйтний улиралтай холбогдуулан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, онцгой байдал болон зарим тусгай арга хэмжээний үеэр хот, нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудын хэвийн, найдвартай үйл ажиллагаа, мэргэжлийн албадын ажлын уялдаа холбоог хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, дуудлага мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Инженер хангамжийн байгууллагууд, Дүүргүүд/ 14
5 Нийслэлийн хэмжээнд “Хүүхдийн өдөр өнжүүлэх”-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад орчны эрүүл, ахуйн стандарт, хүнсний аюулгүй байдал, бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР