Үүрэг даалгавар

2018-11-12
2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын алба/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Он дуустал үлдэж буй хугацаанд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах. /Нийслэлийн Татварын газар, Өмчийн харилцааны газар, Газрын алба/ 14
3 2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогыг нийслэлд зохион байгуулах, тооллогын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, Тооллогын комиссын ажлыг эрчимжүүлэх. /Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Статистикийн газар, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
4 Нийслэлийн Тооллогын комиссыг хуралдуулан “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын мастер төлөвлөгөө”-г танилцуулах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын эрхлэх асуудал, үйл ажиллагаатай уялдсан ажлуудын талаар чиглэл өгөх ажлыг 12-р сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулах. /Нийслэлийн Статистикийн газар, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
5 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
6 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулах, Мөн ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР