Үүрэг даалгавар

2018-09-24
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 24-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын орлогч нар хариуцсан салбарын агентлага, харьяа газруудын удирдлагуудтай уулзаж нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг энэ долоо хоногт эцэслэн хэлэлцэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлтгэх. /Засаг дарга нарын орлогч, Хэрэгжүүлэгч агентлага, Харьяа газрууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах. Дараагийн шуурхайд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа байгууллагууд/ 14
3 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, Хот тохижилтын газар, дүүргүүд өвлийн хугацаанд хүрэлцэхүйц хэмжээний давс, бодисын нөөцийг бүрдүүлэх, явган хүний зам дагуу орсон цасыг нэн даруй шүүрдэж болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх бэлэн байх. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хот тохижилтын газар/ 14
4 Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусгах, 15-нд нь улсын комисст хүлээлгэж өгөх. /Захирагчийн ажлын алба, Хөрөнгө оруулалтын газар, Дүүргүүд/ 14
5 Мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газрын 2009 оны 143 дугаар, 2013 оны 411 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн захиргааны байгууллагууд/ 14
6 Нийслэлийн иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй оношлох, эмчлэх, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж ажиллах. /Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
7 Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР