Үүрэг даалгавар

2018-06-25
2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэл хотод газрыг зориулалтын бусаар ашиглаж авто худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээ цуцлаж байгаатай холбогдуулж газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулах. /Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Авто замын хөгжлийн газар, Дүүргүүд/ 14
3 Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хуваах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн дунд санал асуулга зохион байгуулах. /НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Баянзүрх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг/ 14
4 Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь гаргаж ажиллуулах. /Нийслэлийн ЗДТГазар, Захирагчийн ажлын алба, нийт байгууллагууд/ 14
5 Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуучлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн Засаг дарга/ 14
6 Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн талбайд байрлуулж хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар/ 14
7 Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Дүүргүүд/ 14
8 Баяр наадмын өдрүүдэд гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүд/ 14
9 Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлэгийн асалтанд хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Дүүргүүд/ 14
10 Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний аюулгүй байдал, гал түймрийн болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах. /Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР