Үүрэг даалгавар

2018-06-11
2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 11-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭД БҮТЭЦ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ 6 сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газрын алба, Нийтийн тээврийн газар, Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагад/ 14
3 “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн 2018 оны эхний хагас жилийн явцад хяналт-шинжилгээ хийж дүнг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс/ 14
4 Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хот тохижилтын газар/ 14
5 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Инженер, хангамжийн байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, болон урсгал засвараар хийгдэж байгаа барилга, зам, шугам, сүлжээний ажлуудаа графикт хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлуудын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэлд тогтмол хяналт тавих. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Инженер, хангамжийн байгууллагууд/ 14
7 Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, машрут, чиглэл, цагийн хуваарийг тодорхой гаргах, иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэх, зуслангийн чиглэл болон засварын ажлын хүрээнд хаагдаж байгаа авто замуудын хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалтыг сайтах хийж ажиллах. /Замын Цагдаагийн алба, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Нийслэлийн Тээврийн газар/ 14
8 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээ эхний хагас жилийн байдлаар дүгнэж, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/ 14
9 Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж дуусаагүй байгаа болон баригдаагүй зогссон барилгын нарийвчилсан судалгааг гаргаж нийслэлийн Удирдлагуудад танилцуулах. /Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар/ 14
10 2018 оны 06 дугаар сарын 18,19-нд Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум болох тул бэлтгэл ажлыг сайтар хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
11 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Баянзүрх дүүргийн Засаг дарга мэдээлэл бэлтгэж танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР