Үүрэг даалгавар

2018-05-28
2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, орлогын тасалдлыг нөхөн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Татварын газар, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 АТБӨЯХ-ийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа /6-р сарын 1-ны дотор/ нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний хяналтын газар, Дүүргүүд/ 14
3 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 115 дугаар тогтоолын дагуу 23 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлыг шуурхай зохион байгуулж, батлагдаагүй байршлуудын архитектур төлөвлөлтийн даалгавар, газрын гэрчилгээг энэ долоо хоногтоо гаргах, барилгын зурагт өөрчлөлт оруулах ажлыг шуурхай зохион байгуулах. /Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба, Боловсролын газар/ 14
4 Энэ онд нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй тендер, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14
5 ”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах. • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулах. • Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах. • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах. • Авто машины зогсоолуудыг нээлттэй байлгах. • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих. • Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэх. • Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх. /Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын хөдөлгөөний хяналтын газар, Дүүргүүд, бусад мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/ 14
6 Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтын төсөлд тусгах саналаа ирүүлэх. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ Анхаарах зүйл: Үндсэн чиглэлийн төсөлд тусгах санал нь дунд хугацааны бодлогын баримт бичигт үндэслэсэн, тухайн дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хариуцах байгууллага, төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхойлсон байх шаардлагатай. 14
7 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Багахангай дүүргийн Засаг дарга мэдээлэл бэлтгэж танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР