Үүрэг даалгавар

2017-04-24
2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 24-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд, сурталчлах, тайлагнах тухай” А/241 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас “Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хурлыг 2017 оны 5 дугаар сарын 04, 05-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөгдсөн байгаа тул бэлтгэл ажлыг сайтар хангаж, бага хуралд идэвхтэй оролцох. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
3 Нутгийн захиргааны байгууллагууд вэб сайтынхаа мэдээлэл, программын шинэчлэлийг тухай бүр тогтмол хийж ажлаа иргэдэд ил тод, нээлттэй байлгах. Ялангуяа хөрөнгө оруулалт, төсөв санхүү, хүний нөөцийн бодлого зэрэг ажлуудаа иргэдэд нээлттэй хүргэх. 14
4 Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлж хашаа татаж орц, гарц хаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг зөрчлийг арилгуулж, буулгах арга хэмжээ авч ажиллах. /Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ 14
5 Нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ байгаа траншейны таггүй худгуудыг тагтай болгох ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Дүүргүүд, УБ Дулааны шугам сүлжээ ХК / 14
6 Төгсөгчдийн хонхны баярны арга хэмжээний үеэр нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/ 14
7 Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, дүүргүүдийн ЗДТГ, хороодын Засаг дарга нар 2017 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажлын бэлтгэлийг хангуулах. 14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга