Үүрэг даалгавар

2018-05-07
2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” А/298 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, энэ долоо хоногтоо багтаан зохион байгуулах. /Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Налайх дүүрэг/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх 05 дугаар сарын 15-ны дотор шуурхай зохион байгуулж дуусгах./Дүүргийн Засаг дарга нар/ 14
3 Энхтайваны гүүрнээс замын цагдаагийн уулзвар хүртэл нарны замын дагуу машин, дугуй ил задгай худалдаа эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, нүүлгэх. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар,Нийслэлийн Газрын алба/ 14
4 Засгийн газрын тогтоолын дагуу 23 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлыг шуурхай зохион байгуулах, барилгын зурагт өөрчлөлт оруулж ажиллах. /Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Боловсролын газар, Хөрөнгө оруулалтын газар/ 14
5 Хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажлыг 06 дугаар сарын 01-ны дотор дуусгах. /Захирагчийн ажлын алба/ 14
6 Төлбөртэй авто зогсоолын асуудлуудыг судалж, санал боловсруулж 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. /Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар/ 14
7 Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр хороолол, орон сууцны хороолол доторх авто зам болон орц гарцын судалгааг нарийвчлан гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн Засаг дарга/ 14
8 Соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжинд тавигдах хяналт-шалгалтыг эрчимжүүлж, орц, гарцыг гаргах, цахилгааны болон бусад гарсан зөрчлийг бүрэн арилгуулж, тогтмол хяналт тавьж ажиллахаар төлөвлөх. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга/ 14
9 2017-2018 оны өвөлжилтийн дүн, тайланг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах. /Захирагчийн ажлын алба/ 14
10 Төгсөгчдийн хонхны баярыг Эрдмийн баяр хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын хөдөлгөөний хяналтын газар, Дүүргүүд/ 14
11 Дүүргүүд өөрсдийн нутаг дэсвгэртээ хүүхэд, залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг эхлүүлэх. /Дүүргийн Засаг дарга нар/ 14
12 Хүүхдийн зуслангийн бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг байгуулж, бэлтгэлийг газар дээр нь үзэж дүгнэлтийг Нийслэлийн удирдлагуудад танилцуулах. /Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүд/ 14
13 “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-д заасан ТҮЦ байршуулахыг хориглосон 13 гудамж байрлаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд/ 14
14 Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, энэ ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар/ 14
15 2018 оны 05 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон-2018” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэнд нийт байгууллагууд идэвхитэй оролцох. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР