Үүрэг даалгавар

2018-03-26
2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэл, дүүрэг, агентлаг, харъяа газрын хэмжээнд энэ онд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх бэлтгэлийг хангуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд, Хөрөнгө оруулалтын газар, Дүүргүүд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бүртгэл хяналтын “OPEN.ULAANBAATAR.MN” систем нэвтэрсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлын мэдээ, мэдээллээ 2018 оны 03 дугаар сарын 30-ны дотор оруулж дуусгах. /НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар/ 14
3 Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
4 Нийслэлийн хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан тул хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/ Авлигатай тэмцэх газраас баталсан удирдамжийн дагуу НЗДТГ түүний харьяа газруудад хоёр сарын хугацаанд хяналт-шалгалт хийгдэх тул байгууллага, албан тушаалтнууд ажлаа сайтар танилцуулж, зөрчил, дутагдал гаргахгүй анхаарах ажиллах. /НЗДТГазар, Захирагчийн ажлын алба, харьяа байгууллагууд/ 14
5 Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулж, вакцинжуулалтыг хугацаанд хамруулах талаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэн вакцинжуулах, урьдчилан сэргийлэх хяналт-шалгалтыг тогмол зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ 14
6 Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ 14
7 Нийслэлийн хэмжээнд барилгын ажил эхлэж байгаатай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудын барилгын үйл ажиллагаанд хяналт тавих, барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх. /Захирагчийн ажлын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
8 Нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
9 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга мэдээлэл бэлтгэж танилцуулах 14
10 Нийтийн эзэмшлийн гудамж талбайд үйл ажиллагаа явуулж байгаа Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлж дуусгах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газрын алба, дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
11 Нийслэлийн хэмжээнд байгаа хяналтын камеруудын ашиглалт, норм, стандарт болон хэвийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт-шалгалтыг зохион байгуулах. /Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР