Үүрэг даалгавар

2018-03-12
2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Улсын төвсийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт эрх шилжин ирсэн 4 сургууль, 10 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын 17 байршлын газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Газрын алба, Дүүргүүд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгаврыг энэ долоо хоногтоо багтаан эрх шилжсэн байгууллагуудад хүргүүлж ажиллах. /Авто замын хөгжлийн газар, Боловсролын газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Баянгол дүүрэг/ 14
3 Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан “Контракт”-ын гэрээний 2017 оны биелэлтийг дүгнэж энэ сардаа багтаан нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулах. /Нийслэлийн Өмчийн харилцааны газар/ 14
4 Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар/ 14
5 Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлогч аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх арга хэмжээг авч ажиллах. /нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Налайх дүүрэг/ 14
6 Нийтийн орон сууц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр байрлаж, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа ресторан, баар цэнгээний газруудтай холбоотой асуудлыг шийдвэр чиглэлээр ажил зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ 14
7 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Дүүргүүд/ 14
8 Мал гоц халвдварт шүлхий өвчний талаар дүүргийн Засаг дарга нарын тавьсан саналыг нэгтгэн танилцуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14
9 “Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе уриан дор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах тул нийт байгууллагууд идэвхтэй оролцож, зохион байгуулсан арга хэмжээний тухай мэдээ тайланг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороонд хүргүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР