Үүрэг даалгавар

2018-02-21
2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд: Сар шинийн баярын өдрийг угтаж ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах. 2. Нийслэлийн Цагдаагийн газар: Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах. 3. Захирагчийн ажлын алба, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд: Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. • Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. 4. Замын Цагдаагийн албаны Нийслэлийн Замын хөдөлгөний хяналтын газар: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах. • Дугаарын хязгаарлалтыг мөрдүүлж, хяналт тавиж ажиллах. 5. Нийслэлийн Тээврйин газар: Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэх. 6. Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх. 7. Мэргэжлийн хяналтын газар: Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах. 8. Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Дүүргүүд: Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт тавьж ажиллах. 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 02 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх. /Нийт байгууллагууд/ 14
3 Нийслэл, дүүргийн өмчит төсөвт, өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд санхүүгийн тайлангаа үнэн зөв гарган бусад анхан шатны баримтуудыг бүрэн бүрдүүлж Нийслэл дэх төрийн аудитын газарт 02-р сарын 25-ны дотор аудитыг хийлгэж хуулийн хугацаанд аудитын дүгнэлтээ гаргуулж ажиллах. 14
4 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Нийслэлийн өмчит төсөвт болон аж ахуйн тооцоот байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэсэн ажлын хэсгүүд байгууллага тус бүрд зөвлөмж хүргүүлэх тул 2018 онд дутагдал зөрчлийг арилгах, гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж ажиллах. /Нийт 81 байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР