Үүрэг даалгавар

2018-01-02
2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 2018 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн захиргааны байгууллагууд/ /Гэрээний хавсралт төлөвлөгөөг улирал, сараар гаргаж, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2018 оны батлагдсан төсвийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж НЗДТГ-ын хэлтсүүдээр 2018 оны 01 дүгээр сарын 15-ны дотор хянуулж дуусгах/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 “Улаанбаатар – Хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, холбогдох агентлагууд/ 14
3 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 дүгээр сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах, 2, 3 дугаар сард хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14
4 Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
5 Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай” А/932 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг 2018 оны 01 дүгээр сарын 04-20-ны өдрүүдэд зохион байгуулах тул хэрэгжилтийг хангаж ажиллах. /Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
6 Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргийн ЗДТГазрууд/ 14
7 Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Хан-Уул дүүрэг мэдээлэл бэлтгэж танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР