Үүрэг даалгавар

2017-12-18
2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг 2017 оны 12 дугаар сарын 18-ны дотор НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс ирүүлэх. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргүүд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлээс 2018 онд хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний болон эрх шилжүүлэх захирамжуудыг 2017 оны 12 дугаар сард батгаан гаргаж холбогдох байгууллагууд хүргүүлэх. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс/ 14
3 Нийслэлийн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах. /НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар/ 14
4 2018 онд Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах. /Нийслэлийн Газрын алба, Дүүргүүд/ 14
5 Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудынхаа нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж 2017 оны 12 дугаар сарын 18-ны дотор НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс ирүүлэх. Жич: /Төлөвлөлт хийхдээ тоонд бус чанарт үндэслэн төлөвлөж, хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа, хүр үр дүнг бодитой, нарийвчилж төлөвлөх, 2018 оны батлагдсан төсвийн хүрээнд/ /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд, нийслэлийн төсөвт болон өмчит байгууллагууд/ 14
6 МУ-ын Засгийн газрын 2017 оны 324 дүгээр тогтоол “Агаарын бохирдолтой тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд орших ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн анги танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгааг цэвэршүүлэгчээр хангах ажлыг 2017 оны 12 дургаар сарын 20-ны дотор багтаан зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газар/ 14
7 Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулах, баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажлуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
8 Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарь зэрэгт Захирагчийн ажлын алба хяналт тавих. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
9 Төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд он дуустал үйлдэж буй хугацаанд ажлаа эрчимжүүлэн, төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төвлөрүүлэн ажиллах. /Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Автозамын хөгжлийн газар, Байгаль орчны газар, УБ хотын зам засвар арчлалт НӨҮГ/ 14
10 Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг энэ сарын 25-ны өдрийн дотор жилийн дүнгээр бүрэн төвлөрүүлэх. /Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг/ 14
11 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18.00 цагаас гүйлгээ хаагдах тул байгууллагын удирдлага, санхүү бүртгэлийн ажилтнууд гүйлгээ хаагдахаас өмнө төлбөр тооцоогоо хийж, өр авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
12 Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудад хяналт-шалгалт хийсэн дүн, гаргасан зөрчил дутагдал, стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг олон нийтэд мэдээлэх. /НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс, Аялал жуучлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/ 14
13 Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр санал боловсруулж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний хяналтын газар бөгөөд Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР