Үүрэг даалгавар

2017-12-04
2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 04-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжилтийн талаар дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. /НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Нутгийн захиргааны байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Монгол Улсын Засгийн газрын 100 хоног тохиохтой холбогдуулан нийслэлийн хэмжээнд 2017 оны 10 дугаар сараас гаргасан бодлого шийдлүүд, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрэх үр дүн болон тэдгээрийн шийдвэр арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр иргэдэд хүрэх ач холбогдол, үр өгөөжийн талаар мэдээллийг бэлтгэж тайлан хэлбээр 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор НЗДТГ-ын холбогдох чиглэлийн хэлтсүүдэд ирүүлэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд/ 14
3 Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын хороодод ажиллах хуваарийг батлах тухай” А/918 дугаар захирамжийн хэрэгжилтийг 2018 оноос эхлэн хангаж ажиллах. /НЗДТГ, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
4 Нийслэлийн 2017 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөний дагуу үлдэж буй 1 сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх. /Нийслэлийн Татварын газар, Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын алба, Авто замын хөгжлийн газар, Байгаль орчны газар, УБ хотын зам засвар арчлалт НӨҮГ, Дүүргүүд/ 14
5 Татварын орлогын ногдол, өрийн дутууг барагдуулах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14
6 Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


http://ulaanbaatar.mn