Үүрэг даалгавар

2017-11-06
“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН ТӨЛӨӨ” УРИАЛГА
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Хүүхэд хамгааллын тухай хууль /2016/, Хүүхдийн эрхийн тухай хууль /2016/, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасан хүүхэд хамгааллын тухай заалтуудыг хэрэгжүүлж буй байдалд үнэлгээ, дүгнэлт өгч ажлаа шинэ түвшинд гаргах 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх, эрсдэлд орж болзошгүй нөхцөлд амьдарч буй хүүхэд бий эсэхийг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах 14
3 Хараа хяналтгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах 14
4 Эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлэхэд сургууль, хороод хамтран ажиллах 14
5 Цэцэрлэг, сургуулийн орчинд гэмт хэрэг, хүүхдийн эсрэг аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс гэрэлтүүлгийг сайжруулах, камержуулах арга хэмжээ авах 14
6 Цэцэрлэг, сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гарц, гэрлэн дохио, камер, автомашины хурд сааруулагчтай сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх 14
7 Цэцэрлэгийн болон бага ангийн сурагчдыг эцэг эх , асран хамгаалагчийн оролцоогүйгээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, аялал зугаалгад хамруулахгүй байх 14
8 Агаарын бохирдол ихтэй, хүйтэн орчинд хүүхдийг удаахгүй байхад анхаарч, ээлж шилжих үеийн зохион байгуулалтыг хүүхдийн эрх ашигт нийцүүлэн сайжруулах, “гараас гарт” хүргэх зарчмаар хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэж өгч занших 14
9 Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийн талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах 14
10 Цэцэрлэг, сургуулийн цэвэр усны хангамжийг сайжруулах, агаарын бохирдлоос хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авах 14
11 Зочид буудал, бар цэнгээний болон компьютер тоглоомын газруудад хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, хяналтыг чангатгах 14
12 Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэт орчин дахь сөрөг нөлөөтэй мэдээлэл, зар сурталчилгаа, ялгаваран гадуурхалтаас хүүхдийг хамгаалах заавар зөвлөмжийг тогтмолжуулах, хяналт тавих 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР