Үүрэг даалгавар

2017-11-06
2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлж, үр дүнг сар бүрийн 05-ны дотор тайлагнаж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс ирүүлэх. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
3 Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хөрөнгө шаардагдахгүй ажлуудыг эрчимжүүлж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
4 Он дуустал үлдэж буй хугацаанд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах. /Нийслэлийн Татварын газар, Өмчийн харилцааны газар, Газрын алба/ 14
5 Иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогын бүрдүүлэлттэй холбоотойгоор дүүргээс нийслэлийн төсөвт, нийслэлээс улсад төвлөрүүлэх орлого тасалдаж байгаа тул банкны хадгаламжийн хүүгийн орлого төвлөрүүлэлтэд онцгой анхаарах, улмаар дүүргээс нийслэлийн төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах. /Дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн Татварын газар/ 14
6 Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
7 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
8 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан гадаад томилолтоор ажиллахгүй байх. /Нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлага/ 14
9 Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогчоос Нийслэлийн нутаг дэвсгэрт хүүхэд эрүүл, аюулгүй, хамгаалагдсан байх нөхцлийг бүрдүүлж, санаачлагатай ажиллах, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллахыг уриаллаа. “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН ТӨЛӨӨ” уриалгыг хэрэгжүүлж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
10 Агаарын бохирдол ихтэй, хүйтэн орчинд хүүхдийг удаахгүй байхад анхаарч, ээлж шилжих үеийн зохион байгуулалтыг хүүхдийн эрх ашигт нийцүүлэн сайжруулах, “гараас гарт” хүргэх зарчмаар хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэж өгч занших 14
11 Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийн талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР