Үүрэг даалгавар

2017-08-16
2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг бүрэн хангах. • Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг бүртгэлтийг холбогдох журмын дагуу зохион байгуулах. • Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн цахим бүртгэлээр элсэлтийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүдэд сонгон шалгаруулалт зохион байгуулах бэлтгэлийг хангах. • Сургуулийн сурагчдын автобусын аюулгүй байдалд хяналт тавих. • “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн авто замын уулзваруудын тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах. • Хичээлийн шинэ жилийг угтан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд авто машиныг тэгш, сондгой тоогоор явуулах. • Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт тогтмол хяналт тавих. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлуудыг дуусгаж, хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Мэдээлэлийн технологийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Дүүргийн ЗДТГазрууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Шинээр ашиглалтанд орж байгаа Ерөнхий боловсролын 9 сургууль, 5 цэцэрлэгийн тоног төхөөрөмж, тавилга худалдан авах ажиллагаа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаман дээр удаашралтай байгаа тул шуурхайлуулах ажлыг зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан-төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Боловсролын газар/ 14
3 Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүргүүдийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа ажлуудыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны дотор дуусгах. • Авто замын засвар, шинэчлэлийн ажил • Нийтийн эзэмшилийн гудамж, талбайн тохижилтын ажил • Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажил • Барилга, байгууламжийн ажил зэрэг /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар НӨҮГ, УБ Дулааны шугам сүлжээ ХК, УБ Цахилгаан түгээх сүлжээ ХК, Дүүргүүдийн ЗДТГазрууд/ 14
4 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах • Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоол “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” • Засгийн газрын 2017 оны 187 дугаар тогтоол “Төв суурины газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай” • Сайдын болон нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн явцын дүнг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн байгууламжийн ашиглалт, зохиоцуулалтын газар, УБ Дулааны шугам сүлжээ ХК, УБ Цахилгаан түгээх сүлжээ ХК, Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Дүүргийн ЗДТГазрууд/ 14
5 Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн эмнэлгийн дээвэр, гадна засвар, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дулааны шугам сүлжээ, засварын ажлуудыг 08 дугаар сард багтаан дуусгах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Налайх, Багануур дүүргийн ЗДТГ/ 14
6 Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын тухай мэдээлэлийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, тэмдэг тэмдэглэгээг байршуулж жолооч нараар мөрдүүлэх ажлыг зохион байгуулах. /НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар/ 14
7 Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах. /Дүүргийн ЗДТГазрууд/ 14
8 Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг үргэлжлүүлж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжаар дагуу хотын хориглосон бүс, нутагт байгаа малыг зөвшөөрсөн бүс нутаг руу шилжүүлэх ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ны дотор зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар,Нийслэлийн Онцгой байдлын алба, Дүүргийн ЗДТГазрууд/ 14
9 УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт иргэд, олон нийтийг идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулах. /Дүүргийн ЗДТГазрууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР