Үүрэг даалгавар

2017-07-17
2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Улаанбаатар хотод ХБНГУ-ын Берлин хотын Захирагч айлчлал хийж байгаатай холбогдуулан хамгаалалтын арга хэмжээг сайтар хангах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагын алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/537 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийслэлийн Аялал жуучлалын газар, Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Дүүргүүд, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/ 14
3 Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, ажлын уялдаа холбоог сайжруулах. /Захирагчийн ажлын алба, Авто замын хөгжлийн газар, Дүүргүүдийн ЗДТГ, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар НӨҮГ/ 14
4 Энэ онд нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын зургийн даалгавар ирүүлээгүй, тендер зарлаагүй, тендерийн маргаантай байгаа зэрэг ажлуудын жагсаалтыг гаргаж 2017 оны 07 дугаар 24-ны өдөр Нийслэлийн Удирдлага танилцуулах. /НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Захирагчийн ажлын алба, Авто замын хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газар/ 14
5 Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбээр зохион байгуулах бэлтгэл болон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажлын засвар, өргөтгөлийг ажлуудыг 8 дугаар сарын 15-ны дотор дуусгах. /Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Дүүргүүдийн ЗДТГазар/ 14
6 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Тэргүүлэгчдийн хурлаар Бодлогын бичиг баримтыг боловсруулж батлуулахаар төлөвлөсөн ажлуудаа шуурхайлах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн өмчит болон төсөт байгуулллагууд/ 14
7 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд болон ажилтнууд баталсан графикийн дагуу 2017 оны ээлжийн амралтаа эдлүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох гар утсаа нээлттэй байлгах, мөн төрийн ажил үйлчилгээ тасалдал, хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлэх. 14
8 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын хэрэгжилтийг сайтар хангах, нийслэлийн ногоон бүсэд гэрээр хоол, хүнсний худалдаа үйлчилгээ үзүүлж байгаад хяналт тавих. /Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэгийн газар, Дүүргүүд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР