Үүрэг даалгавар

2017-06-06
2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Туул, Сэлбэ гол орчмын газар ашиглалт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд тус тус дүн шинжилгээ хийж танилцүүлах. /Өмчийн харилцааны газар, нийслэлийн Газрын алба, Байгаль орчны газар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж Налайх дүүрэгт ажиллуулан дүгнэлт гаргаж танилцуулах. /Байгаль орчны газар, нийслэлийн Газрын алба/ 14
3 Хот тохижилт, цэвэрлэгээний ажлыг өглөөний 6:00 эхлүүлэх асуудлыг судлан танилцуулах. / Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар/ 14
4 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5.2. дахь хэсэгт заасан “Сонгууль бэлтгэн явуулахад төрийн төв, орон нутгийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу туслалцаа үзүүлнэ” гэснийг хэрэгжүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ 14
5 Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлын эрчмийг сулруулахгүй ажиллах, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг 06 дугаар сарын 15-ны дотор бүрэн зарлах. /Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар/ 14
6 Элчин сайдын яамдууд, Олон Улсын төлөөлөгчдийн хүрээнд зохион байгуулагдаж буй онцлох арга хэмжээний хамгаалалтанд тавих хяналтыг сайжруулах, гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр / Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР