Үүрэг даалгавар

2021-03-29
2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан:Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх, тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/221 дүгээр захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Эрүүл мэндийн газар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Дүүргийн Засаг дарга нарт, нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг шуурхай барагдуулах, гомдлын дагуу газар дээр ажиллаж, зөрчлийг арилгуулсан талаар долоо хоног тутамд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
4 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулж, газар дээр ажиллаж зөрчлийг арилгах ажлуудыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
5 Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах. /Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
6 Улаанбаатар хотын авто зам, орон сууцны хороолол дундах авто замуудад өнгө үзэмжгүй эвдэрч гэмтсэн хайс, бетон хаалтуудыг цэгцлэх, газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах. /Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Улаанбаатар зам, засвар арчлалтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
7 Улаанбаатар хотод авто замын хөдөлгөөний оргил ачааллын үед гэрлэн дохионы ажиллах дараалал болон асах хугацааг, хөдөлгөөн зохион байгуулалт, зэргэлдээ уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар төлөвлөх, техник эдийн засгийн үндэслэл, тооцоог боловсруулж танилцуулах ажиллах. /Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
8 Богд уул, Туул голын эргийн дагуу стандартад нийцсэн амралт зугаалгын бүс байгуулах, тохижилт хийх төлөвлөлтийг боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар/ Хяналт тавих албан тушаалтан:Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
9 Сүхбаатарын талбайг авто машингүй бүс болгож стандартад нийцсэн тохижилт хийх төлөвлөлтийг боловсруулж танилцуулах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын асуудлаар газар дээр явж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Авто замын хөгжлийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
10 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Халдварын эсрэг хамтдаа” уриан дор нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, объектод тавих хяналт тавих, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР