Үүрэг даалгавар

2021-03-01
2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ыг сурталчлан таниулах, сургалтуудыг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлын хэсгээс Засгийн газрын хуралдаан танилцуулж, УИХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс/ 14
3 “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-тай нийцүүлэн харьяа нутаг дэвсгэрийн онцпогтой уялдуулж шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулж мөрдөх, сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдын 50 хүртэл хувийг цахимаар ажиллахаар хуваарь, төлөвлөгөө гарган хүний бөөгнөрөл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
4 Улсын Онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Түр журам, заавар батлах тухай” 20 дугаар тушаалын хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
5 Нийслэлийн Засаг даргын 2021 оны "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" А/108 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
6 Нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
7 Нийслэлийн иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотод гарсан гэмт хэргийн төрөл, хугацаа, байршлын мэдээллийг нийслэлийн Орон зайн дүн шинжилгээний системд байршуулах, баяжуулалтыг тогтмол хийж ажиллах. /НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Статистикийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Орон зайн дүн шинжилгээний системд шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулалт, нийслэлийн удирдлагуудыг мэдээ мэдээлэлээр хангаж, төсвийн асуудлыг шийдвэрлэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар/ 14
9 Барилгын болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, хуулийн дагуу хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангуулах, хяналт тавьж ажиллах. /Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
11 Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР