1 |
Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлсэн тул худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулах бэлтгэл хангаж ажиллах. /Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, бусад эрх шилжүүлсэн байгууллага/
|
14 |
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
|
2 |
Худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид коронавирусийн халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, үйлчилгээнд тавих тусгай шаардлагыг нарийвчлан тодорхой болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар/
|
14 |
3 |
Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа болон бэлэн мөнгөөр үйлчилсэн эсэхэд хяналт шалгалт хийж дүнг танилцуулах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/
|
14 |
4 |
Нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний /аян, уралдаан/ зохион байгуулж, хог тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/
|
14 |
5 |
Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дын коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээнд нь тогтмол хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
6 |
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд халтирч унаад гэмтсэн иргэдийн бүртгэл, судалгааг байршлын хамт гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ саналыг танилцуулах. /Захирагчийн ажлын алба/
|
14 |
7 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ энэ долоо хоногт багтаан дуусгах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/
|
14 |
8 |
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчид гаргаж ирүүлэх. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/
|
14 |
9 |
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохицуулалтыг хийж, хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээг зохион байгуулах. /Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар,
Замын хөдөлгөөний удирдлагын төв/
|
14 |