Үүрэг даалгавар

2020-02-03
2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108 дугаар захирамж, Нийслэлийн онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
3 “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсрол, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хүүхдүүдийг гэнтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэг өгөх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан эцэг эхчүүдэд давдамжтайгаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүрэг, Хорооны Засаг дарга нар болон бусад байгууллагуудын удирдлагууд/ 14
4 “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн байгууллагадаа ухуулга, сурталчилгаа хийх, ажилтнуудын дархлааг дэмжих, амны хаалт хэрэглэх, бусад халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
5 Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, амны хаалт хэрэглүүлэх, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж хяналтыг тогтмол тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар,Бусад байгууллагууд/ 14
6 Цаг үеийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан байгууллагууд өөрсдийн дүрмээр хүлээлэн чиг үүрэг болон түүхний нүүрсний хэрэглээнд тогтмол хяналт тавих, хяналт шалгалтын эрчмийг сулруулахгүй, хэрэгжилтийг цаг хугацаанд сайтар хангаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
7 Хөрөнгө оруулалтын болон эрх шилжүүлсэн ажлуудыг үнэлгээний хороо байгуулж, тендерийг зарлах ажлуудыг хуулийн хугацаанд ил тод, нээлттэйгээр зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14
8 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 02 дугаар сарын 10-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дуусгах. /Нийт байгууллагууд/ 14
9 Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/39 дүгээр захирамжаар 2020 оны нийслэлийн төсвийн орлогын сар, улирлын хуваарийг батлагдсан, оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
10 Хог хаягдлыг менежмент сайжруулах, хог хаягдлыг бууруулах сайжруулах зорилгоор Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж байгууллага нар “Гурвалсан гэрээ”-г байгуулж, тохижилт, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээний хяналтыг сайржуулж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга, Хот тохижилтын аж ахуйн нэгж байгууллагууд/ 14
11 Нийслэлийн хэмжээнд хог хаягдлыг цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэл, дүүргийн өмчит болон аж ахуйн нэгж байгууллагуудын хогны машинуудад хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах “Цахим хяналт” системийг бий болгох ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага, хяналт тавих зэргийг журамлах журмын төслийг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга, Хот тохижилтын аж ахуйн нэгж байгууллагууд, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар/ 14
12 Хог хаягдлыг менежмент сайжруулах зорилгоор хяналт тавьж буй Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, эрх үүргийг нарийвчлан гаргаж мөрдүүлж ажиллуулах. /Захирагчийн ажлын алба/ 14
13 Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад тогтмол чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох байгууллагууд хийж ажиллах./Нийтийн тээврийн үйлчилгээний газар/ 14
14 Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/01 дугаар захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд худалдан авах ажиллагааны шаардлагад нийцэн, барилга, байгууламж, хайс хашлага, тэмдэг, тэмдэглэгээ, тохижилт, авто зогсоолын стандарт болон бусад чиглэлийн стандартыг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллах. /Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар/ 14
15 Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийн бэлтгэл хангах, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай, зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгчилсэн халаалтын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн хариуцсан халаалтын зуухны газруудыг төвлөрсөн дулаан, хий, сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах./Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР