Үүрэг даалгавар

2020-01-20
2020 ОНЫ 01 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/01 дугаар захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан энэ сардаа багтаан зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах./НЗДТГазар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, бусад мэргэжлийн байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Улаанбаатар хотын “Эдийн засгийн форум-2020”-ыг 2 дугаар сард зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /НЗДТГ, Улаанбаатар Хөгжлийн корпораци, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК, бусад хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд/ 14
3 Хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж эрх шилжүүлж дуусгах, тендер зарлах ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14
4 Налайхын авто тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, авто замын засвар, арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулж ажиллах./Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
5 Нийслэлийн хэмжээнд хог, хаягдлыг цэвэрлэх ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн зохион байгуулах, Захирагчийн ажлын алба, төвийн дүүргүүдийн Удирдлагуудтай хамтран дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж гудамж, талбайн хог хаядлын асуудлыг шийдвэрлэж ажиллах. /Захирагчийн ажлын алба Дүүргүүдийн Засаг дарга нар, бусад мэргэжлийн байгууллагууд/ 14
6 Туул голын дагуу хамгаалалтын бүсэд байгаа газруудыг “Улаанбаатар хотын Ногоон парк” байгуулах, суурь судалгаа болон бусад бэлтгэл ажлыг хангаж, ажлыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс эхлүүлэх. Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх, Хан-Уул дүүрэг, бусад байгууллагууд/ 14
7 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Өгөөмөр” захын орчны орц, гарцын асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар/ 14
8 “Сургуулийн автобус”-ны өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад сурагчдын аюулгүй байдлыг сайтар хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, “UB SCHOOL BUS” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлэх ажлуудыг зохион байгуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
9 Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах. 14
10 Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулж, Захирагчийн ажлын албанаас газар дээр явж хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Дүүргүүд/ 14
11 Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2019 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажил өнөөдрөөс эхлэх тул байгууллагууд бэлтгэл хангаж ажиллах. /Ажлын хэсэг, Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
12 Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай” А/1248 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулах тул хэрэгжилтийг хангаж ажиллах. /Дүүргүүдийн Засаг дарга нар, Нутгийн захиргааны байгууллагууд/ 14
13 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангалтгүй хэрэгжүүлсэн байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцох, саналыг боловсруулан Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах./НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР