Үүрэг даалгавар

2020-01-06
2020 ОНЫ 01 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган, үйл ажиллагаагаа уялдуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах. /Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүрэг, хороодын Засаг дарга нарт/ 14
3 Нутгийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх, олон улсын жишигт нийцсэн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийг боловсруулж, стандартын талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах./Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Захирагчийн ажлын алба/ 14
4 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 37, 38 дугаар тогтоолоор батлагдсан журам, шалгуур үзүүлэлтийн дагуу байгууллага, нэгжийн болон албан хаагчдынхаа 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.НЗДТГазар, нийт байгууллагууд/ 14
5 2020 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэл хангах. Үүнд: • 1 дүгээр сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах. • Худалдан авах ажиллагааг ил тод болгон сурталчлах. • 1 дүгээр улиралдаа багтаан газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах. • 3 дугаар сарын 15-с эхлэн тохижилтын ажлуудыг эхлүүлэх. • 2019 онд Хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг нийслэлийн өмчид бүртгэх. /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар/ 14
6 Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нэг удаа үнэ төлбөргүй олгох угаарын хий мэдрэгч, түүнийг хэрэглэх гарын авлага зэргийг эхний ээлжинд эрсдэлтэй айл өрх буюу олон хүүхэдтэй айл өрхүүдэд тараагдах учир нарийвчилсан тоо судалгааг гаргаж зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах. /НЗДТГазар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийт байгууллагууд/ 14
7 Угаарын хий мэдрэгчийг хэрэглэх гарын авлагыг тухайн байгууллага тус бүр өөрийн дотоод эх үүсвэрээр шийдэх./Нийслэлийн Онцгой байдлын газар, нийт байгууллагууд/ 14
8 Нийслэлийн Онцгой байдлын комиссын гишүүд угаарын хий мэдрэгчийг хэрэглэх сургалтыг нийслэл, дүүргүүдийн удирдлагуудад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дүүрэг тус бүрт зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийт байгууллагууд/ 14
9 Угаарын хий мэдрэгчийг түгээх арга хэмжээг нийслэл, дүүргүүдийн удирдлагууд өөрийн хариуцсан хороодод 72 цагийн дотор зохион байгуулах төлөвлөгөөг Нийслэлийн Онцгой байдлын орлогч дарга Ж.Батбаясгалан батлан гаргах, хэрэгжүүлж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийт байгууллагууд/ 14
10 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэж байгаа төрийн албан хаагчдад илүү цагийн болон төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийг хангаж, ажлын гүйцэтгэл, бүтээмжтэй уялдуулж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
11 Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хүрээнд нийслэлийн тооллогын комиссын гишүүд хариуцан ажиллах ажил үүргийн хуваарийн дагуу тооллогын ажилд идэвхи санаачлагатай оролцож ажиллах. /Комиссын гишүүд, нийт байгууллагууд/ 14
12 Дүүргүүд хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг зохион байгуулах нэгдсэн заавар зөвлөмжийн дагуу өөрийн харьяалагдах нутаг дэвсгэрт цаг хугацаанд нь чанартай зохион байгуулах. /Дүүрэг, Хорооны Засаг дарга нар/ 14
13 Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудыг зохион байгуулах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
14 Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 миунтын хөтөлбөрийг мөрдүүлж, ажлаа эхлүүлэх. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүд/ 14
15 Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, жолооч нарын хариуцлагагүй байдлаас болж зөрчил ихээр гарч, авто замын түгжрэл үүсгэж байгаа асуудлыг онцгой анхаарч, жолооч нарын хариуцлагыг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан танилцуулж ажиллах./Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
16 Автомашин ачилтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг цэгцлэх, шаардлагатай тохиолдолд автомашин ачилтын дүрэм, журамд өөрчлөлт оруулах, сайжруулах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар/ 14
17 Налайхын авто замын тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, авто замын засвар арчлалт, цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулах, 2020 оны 03 дугаар сарын 15-с авто замын үлдсэн ажлуудыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах /Үүнд: Явган зам, дугуйн зам болон бусад/ /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар/ 14
18 Налайхын авто зам дагуу байгаа эмх, цэгцгүй газрын асуудлыг цэгцлэх, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах./Газар зохион байгуулалтын алба/ 14
19 Авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, явган зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, авто замын засвар арчлалт болон гэрэлтүүлэгийн ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаа болон хариуцсан гэрэлтүүлэгүүдийн асалтад хяналт-шалгалтыг хийх ажлын хэсгийг олон нийтийн оролцоотой байгуулж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР