Үүрэг даалгавар

2019-10-25
2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
3 Нийслэлийн Онцгой комиссын хурлын “Өндөржүүлсэн бэлэн байдлын тухай” 05, 06, 07, 08, 09, 10 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, заагдсан хугацаанд нь тайлагнаж, үр дүнтэй ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
4 Нийслэлийн 6 дүүргийн айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдал, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой шаардлагатай зөвлөмж, мэдээ мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 03-ний өдрүүдэд айл, өрх бүрээр биечлэн хүргэх ажлыг зохион байгуулж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
5 Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай” А/1118 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, түүхий нүүрс нэвтрүүлэх зөвшөөрлийн бичигтэй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын түүхий нүүрсийг шалган нэвтрүүлэх товчоогоор хяналттай нэвтрүүлэх, хураагдсан түүхий нүүрсийг Амгалан дулааны станц ХХК-д төвлөрүүлж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар/ 14
6 Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх заавар зөвлөгөөг өдөр бүр бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэх./НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс, дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар/ 14
7 Сайжруулсан шахмал түлштэй холбоотой зохион байгуулж байгаа ажлын үр дүн, нөхцөл байдлын талаарх мэдээллийг 7 хоногт 3 удаа хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлэх. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар/ 14
8 Сайжруулсан шахмал түлшний түгээлт, хангамжийн бааз, дундын агуулах борлуулалтын цэгүүдэд худалдаалагдаж буй бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаж буйд хийж байгаа хяналт шалгалтаа эрчимжүүлж, нийслэлийн удирдлагуудыг үнэн зөв бодиттой мэдээ мэдээллээр хангах. /Нутгийн захиргааны байгууллагууд, “Таван толгой түлш” ХХК/ 14
9 Улаанбаатар хотыг стандарттай хот болгох, амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, тэдгээрт тавих хяналтыг сайжруулах чиглэлээр санал, солилцох уулзалт, семинарыг зохион байгуулах./Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон хориглосон газарт автомашинаа байршуулж авто замын хөдөлгөөнд саад учруулж, зөрчил гаргасан тээврийн хэрэгсэлийг ачиж бүртгэх, хариуцлага тооцох, дугаарын хязгаарлалтын хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах./Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар/ 14
11 Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар тус бүрээр сайтар хангаж, гүйцэтгэлд нь Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба,Хэрэгжүүлэгч агентлаг, Инженер, хангамжийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
12 Хог хаягдлын удирдлагын асуудлыг ойлгомжтой болгох, Хот тохижилтын газар хог хаягдлаа хариуцдаг, Захирагчийн ажлын алба инженерийн болон хот нийтийн аж ахуйгаа хариуцдаг байх зорилгоор Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийг Хот тохижилтын газарт нэгтгэн нийслэлийн хог хаягдлыг нэгдсэн бодлогоор удирдах бүтцийн оновчтой шийдлийг хуулийн хүрээнд боловсруулж, 2020 оны төсөв батлагдахаас өмнө танилцуулж шийдвэрлүүлэх. /Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар/ 14
13 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
14 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслол хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээнд байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагчид идэвхтэй оролцох.Нийт байгууллагуудын удирдлагууд 14
15 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд нийслэлээс зарлагдсан хурал, зөвлөгөөн, уулзалт семинарт биечлэн оролцох.Нийт байгууллагуудын удирдлагууд 14
16 Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нар өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ажлуулах шуурхай албаны машинаа яаралтай бэлэн болгох. 14
17 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга агаар орчны бохирдлыг бууруулах орон тооны бус 3900 ажилтнуудын оролцоог хангах, цалин урамшууллыг олгох, хариуцлагажуулах, нэгдсэн удирдлагаар хангах асуудлыг өөр дээрээ татан төвлөрүүлж, бүртгэл хяналтыг сайжруулах./Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга/ 14
18 “Таван толгой түлш” ХХК-д хандаж сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой иргэдээс өгсөн дуудлагын дагуу түргэн шуурхай ажиллах боломжийг хангах зорилгоор “Таван толгой түлш” ХХК-ны дуудлага хүлээн авах 70119400 дугаарын утасыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дуудлагын утсанд холбох ажлыг шуурхай зохион байгуулах. /Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, “Таван толгой түлш” ХХК/ 14
19 Сайжруулсан түлш худалдаалах цэгээс хол, бөөний болон жижиглэнгийн цэгүүд байдаггүй, унаа машин явах боломжгүй өндөрлөг газар оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 7 хоногт нэг удаа явуулын борлуултыг зохион байгуулах машрут судалгааг нарийвчлан гаргаж, сайжруулсан түлш хүргэх ажлыг зохион байгуулж эхлэх. /Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, “Таван толгой түлш” ХХК/ 14
20 Нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах ажлыг шуурхай зохион байгуулах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар/ 14
21 Утаа, хөө тортог ялгаруулж, агаар, орчныг бохирдуулж байгаа автомашин, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөн оролцуулахгүй хязгаарлах ажлыг яаралтай зохион байгуулж, үр дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах./Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
22 Эмзэг бүлгийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах талаар зохион байгуулсан ажлын тухай мэдээ мэдээлэлээ 2019 оны 10 дугаар 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид танилцуулах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар/ 14
23 Үндэсний урлагийн их театр барих газрын асуудлыг судалж, шийдвэрлэх. Газар зохион байгуулалтын алба 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР