Үүрэг даалгавар

2019-10-07
2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжүүлэх нарийвчилсан тусгай төлөвлөгөөг байгууллага бүр гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах. 14
3 Хот иргэдийн амьдрах орчныг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг хангаж мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах. /Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч, Захирагчийн ажлын алба, Агентлаг, Харьяа газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
4 Сайжруулсан шахмал түлшний боруулалтын цэгийг нэмэгдүүлэх, түлшгүй цэгүүдэд түлшээр хангах, ачих, буулгах, савлах, хүн хүчний нөөц бололцоог сайтар төлөвлөж, зохион байгуулалт ажиллах, “Таван толгой түлш” ХК-ны тээвэрлэлт болон дотоод зохион байгуулалтын ажлыг сайжруулж ажиллах. /Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч, Захирагчийн ажлын алба, Агентлаг, Харьяа газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
5 Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт болон бусад чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг, цаашид нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний, чанар, стандартыг шинэчлэх чиглэлээр санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар/ 14
6 Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэх. 14
7 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичгийн шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах, албан бичиг хэргийн заавар зөвлөгөө, зөвлөмжийн өгч ажиллах. /НЗДТГазар, Нийслэлийн Архивын газар, нийт байгууллагууд/ 14
8 Дүүргийн Засаг дарга нар өөрсдөө дүүргийнхээ хороон дээр ажиллах нарийвчилсан төлөвлөгөө, хуваарийг гаргаж, олон нийтэд мэдээлэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас ERP системийн ашиглалтыг сайжруулах, хяналт тавих, цаг үеийн шинж чанартай шуурхай гүйцэтгэх үүрэг даалгаврыг ERP системээр дамжуулан газруудын дарга нарт үүрэг өгсөн үүрэг хэрэгжилтийг цаг хугацаанд системээр тайлагнаж ажиллах./Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР