Үүрэг даалгавар

2019-09-23
2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, НИТХ-ын хуралд өргөн барих. 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, чанар, үр дүнг салбар бүрээр гаргаж 2019 оны 10 дугаар сарын 01-ны дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. 14
3 Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” 05 дугаар албан даалгаврын хэрэгжилт, үр дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар/ 14
4 Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт болон бусад чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг, цаашид нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний, чанар, стандартыг шинэчлэх чиглэлээр 2019 оны 10 дугаар 15-ны дотор сайжруулах төлөвлөгөө боловсруулж, үр дүнг танилцуулж ажиллах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14
5 Орон сууцны тухай хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд, түүнтэй холбоотой дүрэм, журамд өөрчлөлт оруулах саналаа боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах./Захирагчийн ажлын алба/ 14
6 Агаарын чанарын бүсэд байгаа 290 халаалтын зууханд утаа шүүгч шүүлтүүр суурилуулах ажил болон хувийн орон сууцны 9 конторын өр авлагын үүссэн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах./Захирагчийн ажлын алба/ 14
7 Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний засвар үйлчилгээний худаг, камерын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, эвдэрсэн, үрэгдсэн тохиолдолд шуурхай засварлаж, хэвийн ажиллагааг хангах. /Захирагчийн ажлын алба, Инженер хангамжийн байгууллагууд/ 14
8 Халаалтаа аваагүй орон сууцны байруудад дулааныг яаралтай өгөх, засварын ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах, хувийн орон сууцны конторууд дулааны тохируулгаа сайтар хийлгүүлж ажиллах, гомдол чирэгдэл гаргахгүй, техникийн доголдол саадлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах./Захирагчийн ажлын алба, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Нийслэлийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаанд хяналт тавих нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, албан тушаалтнууд хороодод ажиллах хуваарь батлагдсан байгаа тул хэрэгжилтийг хангах, тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлээгүй байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцож ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
10 Замын цагдаагийн гүүрэн гарцын нарны замтай холбох В рампийн барилгын ажилруу “Элизабет” хотхоны барилгаас их хэмжээний хөрсний ус орсоноос болж тус замын ажилд хохирол учруулаад байна. Шуурхай ажлын хэсгийг байгуулж, үүсэн нөхцөл байдлыг арилгах, хохиролыг барагдуулж, холбогдох барилгын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар,Нийслэлийн Цагдаагийн газар, Хот байгуулалт хөгжлийн газар/ 14
11 “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд дүүрэг, хороондоо хийсэн ажлуудынхаа үр дүнг дүгнэж, тайлан мэдээгээ Захирагчийн ажлын албанд хүргүүлж ажиллах./Дүүргийн Засаг дарга нар/ 14
12 Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй нийслэлийн байгууллагуудын удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцож ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
13 1 сарын хугацаанд дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ хороон дээр ажиллах нарийвчилсан төлөвлөгөө, хуваарийг гаргаж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
14 Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах. /НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс,Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Газар зохион байгуулалтын алба/ 14
15 Нийслэлийн нутгийн захиргааны 4 дүгээр байрны асуудлаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас өгч байгаа зөвлөмж, гаргаж байгаа шийдвэрүүдийг нийт байгууллагууд хүлээн авч хэрэгжүүлж ажиллах. 14
16 Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Урт цагаан” буюу төрийн өмчийн байранд үйл ажиллагааг явуулж газруудын түрээсийн гэрээний нөхцлийг олон нийтэд, ил тод болгож, гэрээг цуцлах. /Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар/ 14
17 Энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэлийн чанарт онцгой анхаарах, захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах./Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар/ 14
18 Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалтгалт зохион байгуулж 10 дугаар сардаа багтаан дүнг танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар,Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Дүүргүүд/ 14
19 Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдрүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах. /Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дүүргүүд,Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар,Замын цагдаагийн алба/ 14
20 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, ажилтан албан хаагчдад гэмт хэрэг, зөрчил болон мансууруулах бодис түүний хор уршгаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн газар/ 14
21 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журмын дагуу цахим хуудсандаа мэдээллээ тогтмол байршуулах, мөн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж хэвших. /Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
22 Цаг үеийн шинж чанартай шуурхай гүйцэтгэх үүрэг даалгаврыг ERP системээр дамжуулан газруудын дарга нарт үүрэг өгсөн үүрэг хэрэгжилтийг цаг хугацаанд системээр тайлагнаж ажиллах./Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
23 Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажилтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын газар чөлөөлөх захирамжийн бичиг баримтын бүрдэл хангах, газар чөлөөлсөн иргэдийн төлбөр тооцоог шуурхай олгох ажлыг зохион байгуулж ажиллах./Газар зохион байгуулалтын алба/ 14
24 Нийслэлийн Дотоодын аудитын газар дараагийн зөвлөлийн хуралд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж ажиллах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР