Үүрэг даалгавар

2019-09-10
2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 09-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 “Тавантолгой түлш” ХХК-ийн агуулах, талбайг чөлөөлөх зорилгоор дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах 15 бөөний төвийн байршлын газрын асуудлыг өнөөдрийн дотор шийдвэрлэж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Дүүрэг, Хорооны Засаг дарга нар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр, дундын бөөний төвүүдийг 24 цагаар түгээлт борлуулалт хийх нөхцлийг бүрдүүлж, замын орц, гарц, сайжруулсан түлш ачих, буулгах нөхцөл боломжийг бүрдүүлэх, шөнийн цагт гэрэлтүүлэг тавих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, түлш тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд саадгүй оролцох боломжоор хангах, арга хэмжээг авч ажиллах. /Захирагчийн ажлын алба,Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар/ 14
3 “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрээс сайжруулсан түлшийг нийслэлийн дүүрэг, хороодын дундын бөөний агуулахууд руу тээвэрлэх, түгээх үйл ажиллагааг 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 24 цагийн хугацаанд онцгой хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. /Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар/ 14
4 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байрлах дундын бөөний төвөөс хороодод байрлах борлуулалтын цэгт сайжруулсан түлшийг тээвэрлэх, нөөцлөх, түгээх болон борлуулалтын цэгээс айл, өрхөд нийлүүлэх ажлыг зохион байгуулах. Сайн ажилласан дүүрэг, хороодын Засаг дарга нарыг урамшуулах, хариуцлага алдсан хороодын Засаг дарга нарт хариуцлага тооцох, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах. /Дүүрэг, Хороодын Засаг дарга, Хэсгийн ахлагч нар/ 14
5 Айл өрхүүдийн түлшний картыг 9 сарын 15-ны дотор түгээж дуусгах ажлыг зохион байгуулах; Хороодын Засаг дарга нар карт түгээх ажилд сайн дурын ажилтнуудыг татан оролцуулж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүрэг, хороодын Засаг дарга нар/ 14
6 Цайз зах болон бусад газруудаар сайжруулсан түлшний уутанд түүхий нүүрс болон орон нутагт үйлдвэрлэсэн чанарын шаардлага хангахгүй түлш хийж зарж байгааг таслан зогсоох, иргэдийг үнэн зөв мэдээ, мэдээллээр хангаж ажиллах. /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/ 14
7 Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай ажиллагааны бэлтгэлийг хангах. /Захирагчийн ажлын алба болон харьяа байгууллагууд Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
8 Авто зам болон инженерийн шугам сүлжээ, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд ухсан нүх шуудууг стандартын дагуу засаж тохижуулж 9 сардаа багтааж дуусгах. Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд, Харьяа газрууд, Дүүрэг, хороодын Засаг дарга нар/ 14
9 Угсармал орон сууцны барилгуудыг дулаалж буй ажлыг эрчимжүүлж, чанарт хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажпын алба/ 14
10 Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг 9-р сарын 30-ны дотор дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх. /Захирагчийн ажпын алба, Хөрөнгө оруулалтын газар, Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
11 “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгах саналуудыг 09-р сарын 15-ны дотор нэгтгэж дуусгах. /НЗДТГазар, Хэрэгжүүлэгч агентлаг, Харьяа газрууд/ 14
12 “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилт, үр дүнг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй тулгаж дуусгах. /Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллага/ 14
13 Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлж ажиллах./Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллага/ 14
14 Явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчин болон хүүхэд, багачуудын цугладаг газруудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, зохицуулалт хийх ажлыг зохион байгуулах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/ 14
15 Гурван ээлжээр болон 2 ээлжээр хичээллэж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг орой үдэшийн цагаар аюулгүй байдал гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/ 14
16 “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т шалгуулах бэлтгэлээ бүх байгууллага сайтар хангах. Архивын цахим системийг нэвтрүүлж ажиллах. /Дүүргийн ЗДТГазрын дарга нар, Агентлагуудын удирдлагууд/ 14
17 Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд, агентлаг, харьяа газрууд шинэчлэгдсэн стандартын дагуу гадна хаягаа 10 дугаар сарын 15-ны дотор шинэчилж дуусгах./Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллага/ 14
18 Нийслэлийн иргэдэд соёлтой, тав тухтай үйлчилгээний орчинг бий болгох зорилгоор бүх худалдаа, үйлчилгээний байгууллагууд иргэдэд ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй ашиглуулдаг болгох. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар/ 14
19 Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар албан даалгаврын хүрээнд хэрэгжилтийг эрчимжүүлэх, агентлаг, дүүрэг бүр албан даалгаварт тусгасан чиглэл бүрээр хэрэгжүүлсэн ажлынхаа тоо мэдээ, тайланг чанартай боловсруулж Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор хүргүүлэх. /Холбогдох агентлаг, газар Дүүргийн Засаг даргын тамгын газар/ 14
20 Орон сууц, гэр хорооллын доторх тохижуулах шаардлагатай тоглоомын талбайн судалгааг дахин гаргаж Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны дотор ирүүлэх. /Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
21 Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд байгууллага бүр орчныхоо 50 м газрыг цэвэрлэх, тохижуулах үүргээ хангалтгүй биелүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нэр, орчны зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, газрын гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээг авах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Дүүрэг, Хорооны Засаг дарга/ 14
22 Орон сууцны барилга барьж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг орчны тохижилт, авто зам, явган хүний замыг бүрэн хийж гүйцэтгэсний дараа барилгыг ашиглалтад хүлээж авах. /Хот байгуулалт, хөгжлийн газар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар/ 14
23 Шугам сүлжээ, тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөл олгосон болон дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг зөрчсөн, дуудлага худалдааны үнэ төлүүлэлгүй хууль бусаар газар олгосон захирамж, шийдвэрүүдийг хүчингүй болгох. /Нийслэлийн газар зохион байгуулалтын алба/ 14
24 Засаг даргын захирамж шийдвэр гарсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах гэрчилгээг олгохгүй, хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлж байгаа үйлдлийг таслан зогсоож, түргэн шуурхай үйлчлэх. /Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Бүртгэлийн газар, Дүүргийн Засаг дарга/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР