1 |
Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд иргэд, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагаас EDoc системээр ирүүлж байгаа албан бичгийн шийдвэрлэлтэд анхаарч ажиллах. /Нийт байгууллага/
|
14 |
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
|
2 |
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ байгаа зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газрууд худалдаа үйлчилгээнд хяналт тавьж ажиллах. /Дүүргүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/
|
14 |
3 |
Хайрга, дайрга зөөвөрлөж байгаа авто машинуудад техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, хотын төв замруу нэвтрэхдээ аюулгүй байдал болон зам дээр шороо асгах зэрэг асуудлуудыг зохицуулж, хяналтыг сайжруулах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/
|
14 |
4 |
Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтэд хяналт тавих албан тушаалтны хуваарийн дагуу хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнг нэгтгэн танилцуулах. /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд/
|
14 |
5 |
Нийслэлийн 2020 оны орлого, зарлагын төлөвлөгөөний төслөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 20-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс ирүүлэх. /Нийслэлийн Төсөвт байгууллагууд/
|
14 |
6 |
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аливаа болзошгүй осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах.
|
14 |
7 |
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
8 |
Баяр наадмын өдрүүдэд:
• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.
• Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах.
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах.
• Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах.
• Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
• Тохижилт, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах. /Нийт байгууллагууд/
|
14 |
9 |
2019 оны 07 дугаар сарын 22-ны шуурхай зөвлөгөөн дээр Сүхбаатар дүүрэг мэдээлэл бэлтгэж танилцуулах.
|
14 |