Үүрэг даалгавар

2019-03-05
2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 “Улаанбаатар – Хөрөнгө оруулалт 2019” бизнес уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, холбогдох агентлагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 3 дугаар сардаа багтаан хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж эрх шилжүүлж дуусгах, тендер зарлах ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14
3 Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хорооны зориулалтай гэх баригдахгүй байгаа барилга, граш, хорооны байрны асуудлуудыг судалж, шийдвэрлэх саналыг төслийг боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба/ 14
4 Хөрөнгийн менежментийн компанийн үйл ажиллагааг эхлүүлж жигдрүүлэх, Хот төлөвлөлт судалгааны инстутын бүтэц, зохион байгуулалт боловсруулж танилцуулах, BRT төслийн нэгжийн зохион байгуулалтын үйл ажиллагаа сайжруулах асуудлыг судалж танилцуулах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Өмчийн харилцааны газар/ 14
5 Нийтийн зориулалтаар баригдсан орон сууцны барилга, байгууламжийг паспортжуулах, эрсдлийн үнэлгээг тогтоох ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу судалж танилцуулах. /Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар/ 14
7 Явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд яаралтай шийдвэрлэх ажлуудын саналыг гаргаж танилцуулах. Сургуулийн орчин болон хүүхэд, багачуудын цугладаг газруудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, шар тэмдэг, тэмдэглэгээр зохицуулалт хийх ажлыг зохион байгуулах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар/ 14
8 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ-ын орчны тохижилт болон хаяг, рекламны самбарын өнгө үзэмжийг сэргээх, рекламны самбарын орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар, Хороодын Засаг дарга нар/ 14
9 Барилгын улирал эхлэж байгаатай холбогдуулан гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, хуулийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулах. /Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Барилгын ажлын талбай, хашааны стандартыг шинээр тогтоох, барилгын материал зөөж тээвэрлэх, зорчих зэрэг асуудлуудыг зохицуулсан журмын төслийг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлд танилцуулах. /Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба/ 14
11 Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангуулах, хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
12 Цагаар дулаарч байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс үерийн далан, суваг шуудуун хогийг цэвэрлэх, ойролцоо буусан айл өрхүүдэд анхааруулах мэдэгдэл хуудас хүргүүлэх, урьдчилан сэргийлэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Дүүргийн Засаг дарга нар, Хороодын Засаг дарга нар / 14
13 Нийслэлээс зарласан хурал, зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч, таслахгүй байх, нийтээр тэмдэглэх баяр ёслол болон амралтын өдрүүдэд гар утсаа нээлттэй байлгаж, онцгой тохиолдолд ажиллахад бэлэн байх. /Нийт байгууллагуудын удирдлагуудад/ 14
14 Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Сонгинохайрхан дүүрэг мэдээлэл бэлтгэж танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР