Үүрэг даалгавар

2019-02-18
2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн 380 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилт, соёл урлагийн зэрэг иргэдрүүгээ чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Зохион байгуулах ажлын хэсэг/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн захиргааны байгууллагууд/ 14
3 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажлыг эрчимжүүлж дуусгах. /Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, Дүүргийн ЗДТГазар/ 14
4 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад нэмэлтээр зохицуулагч ажиллуулах, дугаар хязгаарлалт болон замын хөдөлгөөний хяналтыг чангатгаж ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Дүүргүүд/ 14
5 Тэмдэг заалтын үйлчлэх цагийг хязгаартай болгож зогсохыг хориглосон болон ачихыг анхааруулсан тэмдгүүд, хөдөлгөөний чиглэл заасан тэмдэг заалтуудыг цагийн болон өдрийн хязгаарлалттай болгох, зарим үед тэмдгийг үйлчлэхгүй байхаар болгож уян хатан зохицуулалт хийж ажиллах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Дүүргүүд, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
6 Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувагт хамгаалалтын хайс, хашлага, тэмдэг тэмдэглэгээг хийх, бүртгэлжүүлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
7 Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах. /Нийслэлийн Газрын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд "Эрсдэлгүй хороо" аяныг зохион байгуулж, дүгнэж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулагдах тул сургалтын бэлтгэл ажлыг сайтар хангах. Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд идэвхтэй оролцох. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР