Үүрэг даалгавар

2019-02-01
2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Монгол Улсын Засгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/66 дүгээр захирамжаар “Иргэдийн оролцоотой–Хөгжлийн жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлагдсан, төлөвлөгөөг хэрэгжүүлж, явц үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
3 Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу төлөвлөгөө гарган, шилэн дансанд байршуулах замаар 2019 оны I улиралд багтаан олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах. /Нийт байгууллагууд/ 14
4 Төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй төрийн албан хаагч, албан тушаалтанд хариуцлага тооцож, өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээнд тусгаж байх./Нийт байгууллагууд/ 14
5 Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Сар шинийн баярыг угтаж зохион байгуулж ажиллах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
6 Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Сонгинохайрхан дүүрэг мэдээлэл бэлтгэж танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР