Автотээврийн хэрэгслийн албан татвараа 6 сарын 10 хүртэл торгуульгүй төлөх боломж олголоо
Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын I үе шат 2013 оны 3 дугаар сарын 1-нээс 5 сарын 31-нийг хүртэл хугацаанд явагдаж дууслаа. “Автотээврийн хэрэгслийн албан татвар”-ын тухай хуулинд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага  автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор төлөхөөр заасан байдаг. Мөн “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулиар төлбөр төлөгч нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харъяалах татварын албандаа төлөх"-өөр зохицуулагдсан байдаг байна.
2013 -оны 6 -р сарын 6
1318
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн зуслангийн бүлгийн багш, эмч нарыг сургалтанд хамруулж байна
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийнзуслангийн стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, захирал, бүлгийн багш, арга зүйчдийгудирдлагаарханган ажилладаг чиг үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд 2013 оны зуслангийн үйл ажиллагааг хүүхэд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, эрсдэлгүй, аюулгүй орчиндамрахад анхаарч ажиллаж байна.“Ногоон дэлхий-Хүүхдийн зуслангаас эхтэй” сэдэвт хөтөлбөрийн хүрээнд зуслангийн бүлгийн удирдагч болон эмч нарыг Нийслэлийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран сургалтанд  хамруулж байна.
2013 -оны 6 -р сарын 6
1139
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Энхсайхан: Энэ сарын 15-наас айл бүрт хогны уут тараана
Хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Эл захирамжид тусгаснаар айл өрх бүр хар өнгийн уутанд хогоо хийн хаяж байхаар болсон. Энэ талаар нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхантай ярилцлаа. 
2013 -оны 6 -р сарын 5
1743
ДЭЛГЭРЭНГҮЙ
24 Цагт өөрчлөхүү
2013 -оны 6 -р сарын 5
50338
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн салааны замын засвар эхэллээ
Зүүн салааны шинэ эцсээс хойш шинээр 1.2 км авто зам барих ажлын хүрээнд 2013 оны 6 дугаар сарын 05-ны 22 цагаас эхлэн тус замын хөдөлгөөнийг хаалаа.
2013 -оны 6 -р сарын 5
16325
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ц.Цэнгэл: “Тэнгис”-ийн урд талын барилгын ажлыг бүрэн зогсоосон
Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа иргэн К.Пүрэвийн 30/24 хэмжээтэй 16 давхар барилгын ажлыг 2012 оны 9 сард түр зогсоосон ч саяхнаас үйл ажиллагаа нь эхэлсэн тухай иргэд гомдол гаргажээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга, техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлээс тодрууллаа.
2013 -оны 6 -р сарын 5
1465
ДЭЛГЭРЭНГҮЙ
О.НАРАНТУЯА: Залуучууд архигүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргасныг өчигдрөөс мөрдөж эхэллээ. Энэхүү шинэ зохицуулалтын талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.НАРАНТУЯА-аас тодрууллаа.


2013 -оны 6 -р сарын 5
1420
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үер усны аюулаас болгоомжил
                                                                                -Сэрэмжлүүлэг-

Ойрын үед Монгол орны нийт нутгаар хур бороо их орж байгаатай холбоотойгоор үер усны аюул болох магадлал өндөртэй байна.

Тухайлбал, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Хараа, Ерөө, Туул болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 10-60 см нэмэгдэж, Сэлэнгэ-Хялгант-Зүүнбүрэн-Сүхбаатар орчмоор олон жилийн дундаж түвшинг 30-45 см, Туул гол Алтанбулаг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн түвшинг 5-10 см даваад байгаа юм байна.

Харин өчигдрийн байдлаар Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногтоо таван см нэмэгдэж, үерийн түвшинг давсан байна.

Тиймээс дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
2013 -оны 6 -р сарын 5
1360
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дунд голын замыг 6 сарын 25-нд нээнэ
Өнөөдөр  нээхээр төлөвлөж байсан Дунд гол буюу үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын 4км авто зам, Гандийн гудамжнаас Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг 6 сарын 5-ны өдөр нээх байсан боловч 25-нд нээхээр хугацааг хойшлуулсан байна
2013 -оны 6 -р сарын 5
604
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатарын талбайг цэцгэн мандлаар гоёж байна
Нийслэл хотыг ногоон байгууламжаар чимэглэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс “Соёолж” төвд захиалан хийлгэсэн цэцгэн мандлаар Сүхбаатарын талбайг гоёж байна. Зөвхөн Сүхбаатарын хөшөөг тойруулах бус гэрлийн шонд хүртэл цэцгийн мандал бий болгож байгаа юм. Энэ удаад хөрсөнд нь суулгахгүйгээр тусгай вар, савтай нь байрлуулж байна
2013 -оны 6 -р сарын 4
2849
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг дүүргүүдэд хүргүүллээ
МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.9  дэх хэсэгт заасны дагуу  Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч дүүргүүдэд хуваарилж өглөө
2013 -оны 6 -р сарын 4
1199
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын зам талбайг 2 ээлжээр цэвэрлэж эхэллээ
“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг сайжруулах нэгдсэн арга хэмжээг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулан, хэрэгжүүлж эхлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх,  албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогийн уутны хэрэглээг нэвтрүүлэх бөгөөд зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм.  Мөн орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжинд хог  болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэхээр боллоо.
2013 -оны 6 -р сарын 4
1486
ДЭЛГЭРЭНГҮЙ