Хогоо хая, гэхдээ саванд
Уншигч та анзаарсан уу... Гудамж бүрт хэдхэн метрийн хооронд хогийн сав тавьсан байгааг. Гэхдээ хогийн сав байгаа газар бүрт нэг дүр зураг ажиглагдана. Хог хогийн савандаа биш гадна нь байна. Хэрвээ баяр ёслолын үе таарвал энэ дүр зураг арай өөр болж хувирна. Хотын төвөөр метр бүрт хогийн сав тавиад байхад захад энэ байдал ямар байгааг уншигч та хэлүүлэлтгүй гадарлаж байгаа биз ээ.
2013 -оны 5 -р сарын 29
1586
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулна
УБЦТС ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн 2013 оны 6-р сарын 3-аас наймдугаар сарын 1-ний хооронд аж ахуйн нэгж, айл өрх бүртэй байгуулахаар болжээ. Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай дүүрэг, Зуслан чиглэл, Төв аймгийн 16 сумын 240 гаруй мянган хэрэглэгч энэ ажилд хамрагдана
2013 -оны 5 -р сарын 29
1027
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар-2013” олон улсын Марафон гүйлт болно
 Дэлхий нийтэд биеийн тамир спортыг, тэр дундаа нийтийн марафон гүйлтийг бүх нийтээрээ дэмжиж, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хотоо сурталчилах, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс өөрийн нийслэлдээ зохион байгуулдаг болсон.  Дэлхийн хотуудын жишгээр Улаанбаатар хот, ССАЖЯ, БОНХЯ, “Ар Монгол травел” групптэй хамтран “Улаанбаатар-2013” олон улсын Марафон гүйлтийн тэмцээнийг 2013 оны 6 сарын 2-ны өдөр зохион байгуулах гэж байна.Тэмцээнийг “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, идэвхитэй аж төрөх ёсыг дэмжих үүднээс зохион байгуулж байгаараа онцлог бөгөөд арга хэмжээнд нийт 500 гаруй гүйгч, үүний дотор 14 орны 110 гаруй гадаадын тамирчин оролцох юм.
2013 -оны 5 -р сарын 29
1165
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Цэцгэн байгууламж” байгуулах төсөл хүлээн авна
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас “Ногоон байгууламжийн төлөвлөлтийн асуудалд гоёл чимэглэлийн цэцэгт ургамлыг төлөвлөх нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Цэцгэн байгууламж байгуулах төсөл шалгаруулахад нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана” гэж онцлон хэлж байсан юм
2013 -оны 5 -р сарын 28
1123
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргүүдэд хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хуваарь гарлаа
Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган тэмдэглэхээр боллоо. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд үүрэг хариуцлагыг таниулах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй хотыг бүтээхэд гэр бүлийн гишүүн нэг бүрийн оролцоог ухамсарлуулахад нөлөөлж, баяр ёслолыг эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэхээр 9 дүүрэг, хороо тус бүр дээр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх гэж байна
2013 -оны 5 -р сарын 28
1239
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ТҮК”-ийн ажилчдын хүүхдүүд зусланд амрах эрхийн бичгээ гардаж авна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар хамтран хүүхэд багачууддаа зориулан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа
2013 -оны 5 -р сарын 28
1108
ДЭЛГЭРЭНГҮЙ
6 сарын 1-нд хүүхдүүд нийтийн тээврээр үнэгүй зорчино
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ЗДТГ, Тээврийн газар, Монголын сурагчдын холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Инээмсэглэл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Нийтийн тээврийн  мөнгө хураагч, жолооч нар бяцхан хүүхдүүддээ хүндэтгэл үзүүлж,  6-р сарын 1-ний өдөр 16 нас хүртэлх  хүүхдүүдийг  нийтийн тээврээр үнэгүй зорчуулна
2013 -оны 5 -р сарын 28
1136
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шилжүүлээгүй шугам, кабелиудыг тасална
Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.6 км авто зам барих ажлын хүрээнд Зайсан толгойн хойно байрлалтай жижиг төмөр бетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хос хоолой барих ажлыг 5 сарын 31-нээс 7 сарын 13-ны хооронд хийхээр төлөвлөсөн
2013 -оны 5 -р сарын 28
1052
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Баасан гарагт  Ус сувгийн Удирдах газрын харъяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэн Туул голд нийлүүлэх үүрэгтэй энэхүү цэвэрлэх байгууламж нь 1964 онд байгуулагджээ
2013 -оны 5 -р сарын 27
1410
ДЭЛГЭРЭНГҮЙ