Нийслэлийн Засаг даргын А/861 дугаар захирамжаар байгаль, цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 15-наас 2014 оны 05 дугаар сарын 15-ны хооронд байхаар тогтоосон юм. Одоогоор орон сууц болон эмнэлэгүүдийн халаалтыг өгч эхэлсэн тухай холбогдох газраас мэдээлж байна