Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого эхэллээ
Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил энэ сарын 20-ноос албан ёсоор эхэллээ.  Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг  2 үе шаттай явуулах бөгөөд 1-р шат нь дүүргийн салбар комисс өөрийн нутаг дэвсгэртээ  2013  оны 9-р сарын 20-ноос  11-р сарын 01 хүртэл  ажлын  30 хоногийн хугацаатай зохион байгуулах юм
2013 -оны 9 -р сарын 23
1060
ДЭЛГЭРЭНГҮЙ
Матрицын төслийн талаар дүүрэг, хороодод хэлэлцүүлэг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1 сарын 2-ны өдрийн А/01 тоот захирамжаар батлагдсан Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалын дагуу нэгтгэсэн үзүүлэлтүүдийн эхний төслийг хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг нийслэлийн Хангарьд ордонд боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр болон нийслэл дүүргийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн, харьяа газар, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд оролцлоо
2013 -оны 9 -р сарын 23
999
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын гадаад томилолтын зардлын тайлан
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат 2013-оны 9-р сарын 11-15-ны өдрүүдэд Сингапур улсад томилолтоор ажиллалаа. Монгол Улсын Сангийн яам, Сингапурын Хөгжлийн Агентлаг хоорондын төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банк болон Сингапурын TEMASEK хөрөнгө оруулалтын сангаас мэдээлэл солилцох, туршлага судлах зорилгоор айлчлалыг зохион  зохион байгуулжээ
2013 -оны 9 -р сарын 23
1328
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвлийн эрсдэлийг тооцоолж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр болж, нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ-уудаас мэдээлэл хийж,  өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар холбогдох албаныхан танилцууллаа
2013 -оны 9 -р сарын 23
1314
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдын автобусаар 1940 хүүхэд үйлчлүүлж байна
Өнгөрсөн хичээлийн жилээс нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх ажил эхэлсэн. Энэ хичээлийн жилд  32 сургууль 102 автобусаар 3400 хүүхдийг тээвэрлэхээр төлөвлөснөөс 9 -р сарын 16-ны байдлаар 5 дүүргийн 24 сургууль 85 автобусаар 1940 хүүхдийг тээвэрлэж эхлээд байна
2013 -оны 9 -р сарын 23
1108
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 сарын 21, 22-ны өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр  гэрлэн дохионы 300, хурд хэтрүүлсэн 305 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу 
2013 -оны 9 -р сарын 23
3238
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүрэм зөрчсөн жолооч нарын 63 хувь нь торгуулаа төлжээ
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зортлгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох болсон. Тиймээс 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцож байгаа.
2013 -оны 9 -р сарын 23
1338
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТЭЦ3-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг 10 сарын 15-нд нээнэ
Нийслэлд зам засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна.Нийслэлийн автозамын газрын захиалгаар хийгдэж байгаа  39-р сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын засварын ажил  өнөөдөр дуусч, хөдөлгөөнийг  23:00 цагаас нээх юм.
2013 -оны 9 -р сарын 23
38021
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр буюу Даваа гарагт  Хангарьд ордонд болно. Шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулна.
2013 -оны 9 -р сарын 21
695
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тендер зохион байгуулалт, үнэлгээний үйл явцыг баримтжуулж эхэллээ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Тендер зохион байгуулалт, үнэлгээ”-ний үйл явцыг шударга, ил тод болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Тендерийн үнэлгээний хурлын явцыг бүхэлд нь видео хэлбэрээр архивлан хадгалах тусгайлан тоноглож бэлдсэн Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо. Энэ нь тендерийн үнэлгээ хуулийн дагуу, шударга явагдсан эсэхийг баримтжуулдаг олон улсын стандартын шалгарсан аргад тооцогддог танхим юм
2013 -оны 9 -р сарын 20
1213
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүний нөөцлийн хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөр
Монгол Улсын Засгийн Газар нь Япон Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөр” (http://jds-scholarship.org/)-ийг 2001 оноос хэрэгжүүлж байна
2013 -оны 9 -р сарын 20
2127
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Үнэн: Манай байгууллагын алдагдал 90 тэрбумд хүрсэн. Энэ хэвээрээ явбал хэцүүдэх нь
Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үнэ нэмэхдээ бус суурь үнийн тарифыг мөрдөж эхлэе, гэр хорооллын хэрэглээний усны үнийг өсөхгүй гэж Хот суурины ус хангамж, ариутгах татуургийн ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс энэ оны долдугаар 9-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Зохицуулах зөвлөлийн даргын долдугаар сарын 10-ны өдрийн А16 дугаар тушаалаар усны үнийн өөрчлөлтийг хавсралтаар батлаад наймдугаар сарын 15-наас мөрдөе гэсэн шийдвэр гаргасан юм
2013 -оны 9 -р сарын 20
2022
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот хөгжүүлэх “Санхүүгийн төв” байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Английн  ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Кристофер Стюарт, Лондон хотын Захирагч /Санхүү, Эдийн Засгийн асуудал хариуцсан/ Алдерман Рожер Гифорд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хот байгуулалт болон ногоон хөгжлийн талаархи төсөл хөтөлбөр, Хот хөгжүүлэх  санхүүгийн үйл ажиллагааг мэргэшүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар харилцан ярилцаж, Улаанбаатар хотод “Санхүүгийн төв” байгуулах талаар санал солилцлоо
2013 -оны 9 -р сарын 20
1094
ДЭЛГЭРЭНГҮЙ