Хар шорооноос татгалзахыг уриаллаа
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оноос эхлэн 3 жилийн хугацаатайгаар хориглосон.Хар шороо нь нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан байдаг.
2020 -оны 5 -р сарын 8
480
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн хөл хорио дуусч хөдөлгөөнийг нээлээ
“Ковид-19" цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдлаа.
2020 -оны 5 -р сарын 7
264
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Яармаг-100” эмнэлэгт 270 эмч, эмнэлгийн мэргэжилтэн дадлага сургуулилалт хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр “Ковид-19” цар тахлын үед ажиллах Буянт-Ухаа спорт ордонд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг болон нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” ортой эмнэлгийн бэлэн байдлын дадлага сургуулилалтын үйл явцыг шалгаж ажиллалаа.
2020 -оны 5 -р сарын 7
383
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан “Ковид-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл явцтай танилцлаа.
2020 -оны 5 -р сарын 7
135
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дадлага сургуулилалтын үеэр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр ажиллана
“Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 07-ны өдөр буюу Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Энэ арга хэмжээний үеэр тус дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож цэргийн техник оруулж ирэн, албан хаагчид дадлага сургуулилалт хийх юм.
2020 -оны 5 -р сарын 7
332
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа
“Ковид-19" цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдлаа.
2020 -оны 5 -р сарын 7
337
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб хоёр дахь цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна
“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт үргэлжилж байна. Өдрийн 15:30 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн шуурхай штаб Улсын онцгой комиссын шуурхай штабаас өгсөн хоёр дахь цагийн байдалд ажиллаж байна.
2020 -оны 5 -р сарын 6
299
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.
2020 -оны 5 -р сарын 6
394
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхэд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хоёр дахь багц арга хэмжээний талаар танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-аас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, “Ковид-19” цар тахлын энэ үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эзмэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол баталжээ.
2020 -оны 5 -р сарын 6
167
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дадлага сургуулилалттай холбоотой асууж тодруулах зүйл байвал 70007105 утсанд холбогдоорой
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт тус дүүргийн Шуурхай штабт болж байна. Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
2020 -оны 5 -р сарын 6
234
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүрэгт болох дадлага сургуулилалтын үеэр нийтийн тээврийн 7 чиглэлийн 47 автобус түр зогсоно
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, Судалгаа, шинжилгээний мэргэжилтэн Ш.Оюумаа, График төлөвлөлтийн мэргэжилтэн Э.Анхбаяр нар өнөөдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдах “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үеийн нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
2020 -оны 5 -р сарын 6
230
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Монгол улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож байна.
2020 -оны 5 -р сарын 6
360
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар авдаг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан Тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааны мэдээллийг цахимаар үзүүлэх үйлчилгээг авах боломжтой болгожээ.
2020 -оны 5 -р сарын 6
745
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна
“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт эхэллээ. Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
2020 -оны 5 -р сарын 6
299
ДЭЛГЭРЭНГҮЙ