Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа.Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа.
2019 -оны 9 -р сарын 30
373
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын спортын наадмыг анх удаа зохион байгуулж байна
Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээнийг есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.
2019 -оны 9 -р сарын 30
201
ДЭЛГЭРЭНГҮЙ
Оюутан, залуучуудын дунд спортын 5 төрөлтийн тэмцээн явагдаж байна
Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 20-оос аравдугаар сарын 23-ны хооронд Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт зэрэг таван төрлөөр, нийслэлийн иргэдийн дунд явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр спортын тэмцээн зохион байгуулж байна.
2019 -оны 9 -р сарын 30
248
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жолооч таны туслагч SMARTCAR апплейкшн
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэн энэхүү үйлчилгээг хүргэж байна. SMARTCAR апплейкшнаар мэдээлэл, үйлчилгээ хүргэхэд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Монгол банк, Үндэсний дата төв, Тээврийн цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байна.
2019 -оны 9 -р сарын 30
338
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой энэ жил тохиож буй. Нийслэлийн анхны шавыг тавьсан газар буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын гуравдугаар багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд жил бүр нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
2019 -оны 9 -р сарын 30
427
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ
Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ. Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.
2019 -оны 9 -р сарын 30
316
ДЭЛГЭРЭНГҮЙ