Фото мэдээ: Төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй Мөсөн хотхоны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болсон юм. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц болон бусад холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд, иргэд олон нийт оролцов.
2019 -оны 12 -р сарын 25
297
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мөсөн хотхон нийслэлийн төв талбайд сүндэрлэлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй Мөсөн хотхоны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болсон юм. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц болон бусад холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд, иргэд олон нийт оролцов.
2019 -оны 12 -р сарын 25
552
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэрэмжлүүлэг
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/490 тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын амралт 12 дугаар сарын 23-аас нэгдүгээр сарын 10-ныг дуустал үргэлжилнэ. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
2019 -оны 12 -р сарын 25
216
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийн нээлт боллоо
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 12 дугаар сарын 24-ний өдөр “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Дельта комплекс трейдинг" ХХК-ийн "Монгол Фармер" худалдааны төвд 39м2 талбай бүхий "Хан-Уулд үйлдвэрлэв" борлуулалтын цэг байгууллаа.
2019 -оны 12 -р сарын 25
256
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан түлш хүргэх боломжгүй өндөрлөг цэгт туулах чадвар сайтай автомашинаар түгээлт хийж байна
Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар “Тавантолгой түлш” ХХК-д ажилласан. Энэ үеэр сайжруулсан түлш хүргэх боломжгүй өндөрлөг цэгүүдэд түлш хүргэх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн туулах чадвар сайтай 20 гаруй (ЗИЛ-131) автомашинаар түлшний түгээлт хийж эхэлсэн.
2019 -оны 12 -р сарын 25
316
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сүхбаатарын талбайн мөсөн хотхоны нээлт өнөөдөр болно
“Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлт өнөө орой 18.00 цагаас Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ. Нээлтэд нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцох юм. Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн коток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагын тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдах юм.
2019 -оны 12 -р сарын 25
259
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл хотод Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажлууд
Гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын баруун салааны Бумбатын булгийг түшиглэн 10500м3 ус хуримтлуулах хүчин чадалтай хөв /хиймэл нуур/-ийг нийслэлийн төсвөөр анх удаа байгууллаа.
2019 -оны 12 -р сарын 25
237
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журамд санал авч байна
Нийслэлд шаардлагатай байгаа төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дан төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд 2020 онд дэд бүтэц, нийгмийн тулгамдаж буй хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд 200 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар Монгол Улсын их хурлаас 2009 онд баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлагдаад 10 жил болж байна.
2019 -оны 12 -р сарын 25
127
ДЭЛГЭРЭНГҮЙ