Фото мэдээ: Бизнес эрхлэгчид, иргэд, аж ахуйн нэгжүүд PCR-ын шинжилгээнд хамрагдаж эхэллээ
Фото мэдээ: Энэ сарын 16-наас Баянгол дүүргийн Барс 1, 2, Таван-Эрдэнэ, Орхон захууд, Хан-Уул дүүргийн Лавай, Яармаг захууд, Сүхбаатар дүүрэг, Долоон буудлын Бүрэн плаза, Бүрд худалдааны төв, Их тойруу худалдааны төв, Баянзүрх дүүргийн Мөнх, Натур, Тэнгэр төвүүд, Сонгинохайрхан дүүргийн Өгөөж зэрэг нийт 49 зах, худалдааны төвөөс 24 нь эхний ээлжинд ажиллана.
2021 -оны 2 -р сарын 14
442
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд шаардлагатай оношлуур, хамгаалах хувцас хэрэгслийг хангаж ажиллав
Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна.
2021 -оны 2 -р сарын 13
413
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 16-наас томоохон зах, хүнсний худалдааны төвүүдийг нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд дараах үүрэг чиглэлийг өглөө. Энэ 16-ны өдрөөс эхлээд нийслэлийн хэмжээнд 49 том, жижиг зах, худалдааны төв ажиллана. Тиймээс үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа зах, худалдааны төвүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт, тэнд ажиллах хүмүүсийн тоо, шинжилгээнд хамрагдсан байдал зэргийг сайтар хянахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд даалгалаа.
2021 -оны 2 -р сарын 13
119
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга иргэдийн санал хүсэлт гомдлыг сонсон, шийдвэрлэж байна
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаар утсан дээр 24 цагийн турш ажиллаж буй CallCenter-т иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцаж, гомдлыг барагдуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Өчигдрөөс хойш 1800-1200 дугаарын утсанд ирсэн нийт дуудлагын 10 орчим хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой байсан бол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой дуудлага 70 хувийг нь эзэлжээ.
2021 -оны 2 -р сарын 13
620
ДЭЛГЭРЭНГҮЙ
Фото мэдээ: Нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан
Фото мэдээ: Хөл хорионы үед иргэд улс, нийслэлийн онцгой комиссын шийдвэрийг биелүүлж байгаад баярлалаа. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан.
2021 -оны 2 -р сарын 13
437
ДЭЛГЭРЭНГҮЙ
Товчоод дээр ажиллаж буй алба хаагчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн шалган нэвтрүүлэх “Эмээлт” товчоон дээр ажиллаж, хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдал болон тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын байрны орчинтой танилцан, санал хүсэлтийг нь сонслоо. Товчоодоор зайлшгүй орж, гарах шаардлагатай иргэдээс PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт зэрэг дээр үндэслэн түргэн шуурхай нэвтрүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад санууллаа.
2021 -оны 2 -р сарын 13
31
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байна.
2021 -оны 2 -р сарын 12
395
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагдаа нарыг иргэдтэй харилцах харилцаанд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод өчигдрөөс эхэлсэн хатуу хөл хорионы зохион байгуулалтын талаар багагүй үл ойлголцол үүсч, тэр дундаа цагдаагийн байгууллага, эргүүл хамгаалалтад гарсан төрийн алба хаагчдын талаарх багагүй гомдол 1800-1200 дугаарын утсанд ирсэн. Үүссэн асуудлыг богино хугацаанд арилгах, иргэдийг чирэгдэлгүй байлгах тал дээр дараах арга хэмжээг авч, шийдвэрлэжээ.
2021 -оны 2 -р сарын 12
604
ДЭЛГЭРЭНГҮЙ
24 цагийн хугацаанд товчоодоор 610 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна
Өнөөдөр өглөөний 08.00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 76 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 20 албан хаагч ажиллаж байгаа юм. Дээрх хугацаанд товчоодоор орсон 324, гарсан 286 нийт 610 автомашин нэвтэрсэн байна.
2021 -оны 2 -р сарын 12
327
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тусгай үйлчилгээ”-нд 180 автобус зорчигч тээвэрлэж байна
Өнөөдөр Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Тусгай үйлчилгээ”-ний 21 чиглэлд найман аж ахуйн нэгжийн 180 автобус үйлчилгээнд гарсан байна. Өглөөний 05:30-09:30 цагийн хооронд 3951 зорчигч тээвэрлэжээ. Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явуулын шинжилгээнд 50 автобус, инженерийн байгууллагуудын захиалгат тээвэрлэлтэд 68 тээврийн хэрэгсэл, ЭМЯ-ны хүсэлтээр 20 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаад байгаа юм.
2021 -оны 2 -р сарын 12
99
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ч.Мэндбаяр: Баярын өдрүүдэд ОСНААУГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлчүүдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг газар бол Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Газар (ОСНААУГ). Сүүлийн өдрүүдэд зарим газар ус тасарч, оршин суугчид гомдол мэдүүлж байгаатой холбоотойгоор ОСНААУГ-ын дарга Ч. Мэндбаяр дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Манай байгууллага гурван түгээх төв, 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй. Өнөдөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 600 гаруй ажилтан, алба хаагч ээлжийн үүрэг гүйцэтгэж, 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
2021 -оны 2 -р сарын 12
367
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын цагаан сарын мэндчилгээ
Эх орныхоо хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээн дэлгэрүүлэгч, хүндэтгэн дээдлэгч эрхэм Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, учран золгож буй XYII жарны цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Цагаан сарын баяр бол Монголчууд та бидний хувьд улс эх орны минь тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, хүн ардын ураг төрөл, удам судраараа дотносон хөөрөлдөх үнэт зүйл, ирээдүй хойч үедээ өвлүүлэн уламжлах ёс заншлын эрхэм дээдийн өв соёл, тэгш дүүрэн, өнөд оршихуйн бэлгэдэл юм.
2021 -оны 2 -р сарын 12
125
ДЭЛГЭРЭНГҮЙ
Фото мэдээ: “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”
Фото мэдээ: “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-НД ОДООГООР 30.474 ХҮНИЙГ ХАМРУУЛААД БАЙНА Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ.
2021 -оны 2 -р сарын 11
514
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явцыг орон зайн нэгдсэн системээр хянаж байна
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болгосон. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг систем дээр ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, гарсан дүн шинжилгээн дээр үндэслэн зарим үүрэг, чиглэлийг өглөө.
2021 -оны 2 -р сарын 11
110
ДЭЛГЭРЭНГҮЙ
Фото мэдээ: Хөл хорионы дэглэм сахиулахаар 27 мянган албан хаагч ажиллаж байна
Фото мэдээ: Өнөө өглөө 06:00 цагаас эхлэн нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Нийслэлийнхэн 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд байх юм. Хөл хорионы дэглэмийг сахиулахаар 27 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагч нар байр, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд иргэдэд мэдээлэл өгч, шаардлага тавьж ажиллах юм.
2021 -оны 2 -р сарын 11
361
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 30.474 хүнийг хамруулаад байна
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Энэ сарын 11-нээс 23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
2021 -оны 2 -р сарын 11
309
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж, шинжилгээнд хамрууллаа
Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран орон гэргүй иргэдийг илрүүлэн бүртгэлжүүлж, тэдгээр иргэдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Коронавируст халдвар /КОВИД 19/-аас хамгаалах арга хэмжээг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
2021 -оны 2 -р сарын 11
61
ДЭЛГЭРЭНГҮЙ
Готовын Нарангэрэл Монгол Улсын гавъяат барилгачин цол тэмдгээр шагнууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган хот төлөвлөлт, барилга архитектурын салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан Готовын Нарангэрэлийг “Монгол Улсын гавьяат барилгачин” цол тэмдгээр шагналаа. Тэрбээр 1980 оноос өнөөг хүртэл зураг төслийн байгууллагад тасралтгүй 40 гаруй жил ажиллахдаа хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон олон төлөвлөтийн ажилд сэтгэл, оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан юм.
2021 -оны 2 -р сарын 10
504
ДЭЛГЭРЭНГҮЙ