Уриалга
Дэлхий дахинд “Шинэ корона вирус”-ын халдвар тархаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос энэ халдвараас сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаад бизнес эрхлэгчид, гишүүн байгууллагуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
2020 -оны 2 -р сарын 14
112
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны хоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 14-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 2 -р сарын 14
18
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлөл болох барилгын цэрэг, цахилгаан инженерлэл, спортын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Түмэн, Д.Сэдбазар, З.Ойдов нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
2020 -оны 2 -р сарын 14
81
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа. Уулзалтад Казахстан Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Айдар Абишев болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаанбаатар хотын ЗАА-ны Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм нар байлцав.
2020 -оны 2 -р сарын 14
362
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн баярын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.
2020 -оны 2 -р сарын 13
155
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний их баяр наадмын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн, Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд нийслэлийн иргэдэд зориулан зохион байгуулах “Улаанбаатарын Үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.
2020 -оны 2 -р сарын 13
171
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Байгаль орчинд ээлтэй бүрэн автоматчилагдсан шинэ технологи бүхий авто зогсоол байгуулах төслийн танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ.
2020 -оны 2 -р сарын 13
59
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Яан Чиндун, Элчин сайдын яамны атташе Ши Жэ болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.
2020 -оны 2 -р сарын 13
85
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй автобус компаниудад хариуцлага тооцно
Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгөөд байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
2020 -оны 2 -р сарын 13
115
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэргээн босголт хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченкотой уулзлаа
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Европын Сэргээн босголт хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Стевлана Радченкотой уулзаж, санал солилцлоо. Уулзалтанд НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Золзаяа болон Хөтөлбөр хариуцсан банкир А.Үржинбадам нар оролцлоо.
2020 -оны 2 -р сарын 13
199
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журам шинэчлэх тухай асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журам шинэчлэх тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэхдээ агаарын бохирдлын түвшин, Засгийн газраас баримталж буй бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын шийдвэр зэргийг үндэслэн тогтоодог.
2020 -оны 2 -р сарын 13
91
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинэ коронавирусын халдвараас сэргийлж, нийт ард иргэдэд хүргэх зөвлөмж
БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн шинэ коронавирусын (“2019-nCoV) халдвар дэлхийн олон оронд бүртгэгдэж, ДЭМБ-аас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэнийг зарлан сэрэмжлүүлсэн. Шинэ коронавирусын халдвар, уушгины хатгалгаа өвчин нь хурдацтай тархаж байгаа бөгөөд манай оронд уг халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч тус улстай хил залгаа орны хувьд халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй байна.
2020 -оны 2 -р сарын 13
433
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэд хөтөлбөрийн зорилго оршино” хэмээн онцолж хэлэв.
2020 -оны 2 -р сарын 13
185
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худал мэдээлэл тарааж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг уриаллаа
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ.
2020 -оны 2 -р сарын 13
65
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Иргэдэд үнэн зөв, бодитой мэдээллийг хүргэж ажиллах хэрэгтэй
Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НЗДТГ-ын А танхимд хуралдлаа. Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын талаар мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа өглөө. Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эмнэлгийн ачаалал хэвийн, өнөөдрийн байдлаар 582 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Харин коронавирусын халдвараар 44 мянган хүн өвчилж, 491 хүн нас барсан, 4638 хүн эдгэрсэн бөгөөд Монгол Улсад бүртгэгдээгүй талаар мэдээлэв.
2020 -оны 2 -р сарын 12
61
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргалаа
Шинэ коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах үүднээс цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх маш чухал санал гаргасан.
2020 -оны 2 -р сарын 12
298
ДЭЛГЭРЭНГҮЙ