Тээврийн хэрэгслийн албан татварын талаар иргэдэд мэдээлэл хүргэж байна
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, төлбөр ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцаагаар зохицуулдаг.
2019 -оны 9 -р сарын 23
350
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэлбэ дэд төвийн 1000м3 хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо
Сэлбэ дэд төвд барьж ашиглалтад оруулж буй 1000м3 хүчин чадал бүхий Усан сан, насос станцын барилгын ажлыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Сэлбэ дэд төвд усан сан, насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэснээр Сэлбэ болон Дамбадаржаа төвийн иргэд оршин суугчид ундны усны эх үүсвэрээр хангагдаж байгаа юм. Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон албаны хүмүүс оролцов.
2019 -оны 9 -р сарын 22
493
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай хэрэгжиж байна
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төсөл 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд 6 дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Одоогоор төслийн 1-р үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Цаашид төслийн II үе шатанд Дамбадаржаа болон Дэнжийн мянга III үе шатанд Шархад болон Толгойт дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр уг төслийн хэрэгжилтийн явцыг газар дээр нь очиж шалган, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
2019 -оны 9 -р сарын 22
473
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд  нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан одоогийн байдлаар замын хучилтын ажил хийгдэж байна.
2019 -оны 9 -р сарын 21
157
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны есдүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 9 -р сарын 21
372
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нарны гүүрийн доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон Тээврийн цагдаагийн газрын Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга, хурандаа З.Жаргалсайхан нар өнөөдөр Алтай хотхон, Нарны гүүр орчмын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлаар газар дээр нь ажиллалаа.
2019 -оны 9 -р сарын 20
171
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо
Нийслэлийн Тохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” ур чадварын тэмцээн өнөөдөр Авто худалдааны нэгдсэн төвд боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан оролцов.
2019 -оны 9 -р сарын 20
254
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд болон “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллүүд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.
2019 -оны 9 -р сарын 20
279
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд Сонсголонгийн шинэ гүүрийг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Тодруулбал, 289.4 м урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй шинэ гүүрийн хөдөлгөөнийг долдугаар сарын 9-ны өдөр нээж байсан билээ.
2019 -оны 9 -р сарын 20
149
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орбита нүдний эмнэлгийг нийслэлийн дээд Хангарди одонгоор шагнав
Монгол Улсын хамгийн анхны хувийн хэвшлийн Орбита нүдний эмнэлгийн 25 жилийн түүхт ойн баяр өнөөдөр тохиж байна. Түүхт ойн баярын хуралд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа оролцож, эрүүл мэндийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаандаа ахиц дэвшил гаргаж байгааг нь өндрөөр үнэлэн тус эмнэлгийг нийслэлийн дээд Хангарди одонгоор шагнав.
2019 -оны 9 -р сарын 20
222
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар смарт карт” компанийн хяналтын систем, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг нээлттэй болгохыг даалгав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд “Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройдоо ачааллын цагуудад 100 автобус нэмэлтээр гаргаж байгаа. Энэ сард багтаан дахин 100 автобусаар хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн тээврээс орж байгаа орлогоо бүрэн хянаж чадахгүй байна.
2019 -оны 9 -р сарын 20
342
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төрийн ордонд чууллаа
“Өрхийн анагаах ухааны хөгжил-20 жил”-ийн баярын хурал энэ сарын 16-нд төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажиллагсадын төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцсон юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан ажил мэргэжлээрээ тэргүүлсэн ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудыг Нийслэлийн Засаг даргын болон НИТХ-ийн шагнал, НЭМГ-ын тэргүүний ажилтан, өргөмжлөл зэрэг шагналаар урамшууллаа.
2019 -оны 9 -р сарын 20
244
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт явагдаж байна
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 310, 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Хилийн цэргийн 0164 дүгээр анги гэсэн гурван хэсэгт хуваарилан зохион байгуулж байна.
2019 -оны 9 -р сарын 20
167
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас 20.9 га-г хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ
Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Сугар нар өнөөдөр хэвлэлийн бага хийлээ. Мөн хурлаар олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай болон газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.
2019 -оны 9 -р сарын 20
113
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 18-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
2019 -оны 9 -р сарын 20
189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эерэг, эртэч, эрүүл Монголын төлөө уриан дор залуус нэгдлээ
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны иргэд, нийслэл хотын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын нийт 20 мянга гаруй өсвөр үе, залуучуудад хүрч ажилласан байна.
2019 -оны 9 -р сарын 20
366
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 169 хороонд ажиллах “Соёлын элч” нарыг бүртгэж эхэллээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ.
2019 -оны 9 -р сарын 20
531
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн тохижилт, үйлчилгээний компаниудын ур чадварын тэмцээн болно
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-уудын өвөлжилтийн бэлэн байдлыг хотын удирдлагуудад танилцуулах, ТҮК-уудын хооронд туршлага солилцуулах, нийслэлийн иргэдэд үзүүлж байгаа хог хаягдлын үйлчилгээний менежментийг сайжруулах зорилготой ур чадварын тэмцээн 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Хүй 7 худагт/Авто худалдаан төвд зохион байгуулагдана.
2019 -оны 9 -р сарын 20
235
ДЭЛГЭРЭНГҮЙ