“УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж НИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахаар шийдвэрлэсэн.
2019 -оны 10 -р сарын 14
232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинэ гүүрний зорчих хэсгийн зарим хөдөлгөөнийг нээлээ
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын эхний ээлж буюу 477м дөрвөн эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнгөрсөн сард нээсэн билээ. Тэгвэл олон төвшний огтлолцол бүхий төслийн U turn буюу буцах эргэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байна.
2019 -оны 10 -р сарын 14
523
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Азийн хотуудын орон сууцны IV форум” болж байна
Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон Азийн зургаан орны орон сууцны байгууллагын төлөөллүүд оролцож байна.
2019 -оны 10 -р сарын 14
475
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан шахмал түлшний галлагагааны зөвлөмжийг олон сувгаар иргэдэд хүргэж байна
Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд өглөө. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын 136 удаагийн дуудлагаар 293 иргэнд /120 хүүхэд, 173 насанд хүрэгсэд/ эмнэлгийн тусламж үзүүлээд байна. Дуудлага өгч буй иргэдийн тоо багассан талаархи мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өглөө.
2019 -оны 10 -р сарын 14
185
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүх нийтээр мод тарих өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд навчит болон шилмүүст мод тарьж, намрын цэнэг усалгааг хийлээ.
2019 -оны 10 -р сарын 14
233
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийт 129 өрхийн 267 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан ч өнөөдрийн байдлаар хүндэрсэн хүн байхгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.10.13/ Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны шахмал түлш түлж буй айл өрхүүдээр орж мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, шахмал түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонслоо. УИХ-ын даргатай хамт нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек болон “Тавантолгой түлш” ХХК-ийн мэргэжилтнүүд ажиллалаа.
2019 -оны 10 -р сарын 14
233
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ" дэд хөтөлбөрүүдийн хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор алслагдсан 12, 13, 14 дүгээр хороодод "Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г 2019 оны аравдугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
2019 -оны 10 -р сарын 14
207
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын дунд цэрэг спортын цогцолбор тэмцээн боллоо
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан цэргийн дүйцүүлэх алба хаагчдын дунд “Цэрэг спортын цогцолбор” тэмцээнийг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулж нийслэлийн 9 дүүргийн 80 гаруй алба хаагчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулсан “Цэрэг спортын цогцолбор” тэмцээний гол зорилго нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлж, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах юм.
2019 -оны 10 -р сарын 14
384
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа
“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
2019 -оны 10 -р сарын 13
349
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” арга хэмжээг зохион байгуулж байна
Нийслэлийн 380 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” арга хэмжээг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна. Уг арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран найм дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
2019 -оны 10 -р сарын 12
208
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сайн туршлага-2019” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран “Сайн туршлага-2019” арга хэмжээг өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгуулж байна. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ жил НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв оролцож байна.
2019 -оны 10 -р сарын 11
274
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш бүх нийтээр мод тарих өдөр
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.
2019 -оны 10 -р сарын 11
503
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Creative design” арга хэмжээ зохион байгуулагдлаа
Улаанбаатар хотын 380 жилийн ойн “БҮТЭЭЛЧ ХОТ" хөтөлбөрийн хүрээнд “CREATIVE DESIGN” арга хэмжээг аравдугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар инновацын төв”-д амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
2019 -оны 10 -р сарын 11
294
ДЭЛГЭРЭНГҮЙ
Н.Нэргүй: Иргэдэд шахмал түлшний хэрэглээний зөвлөмж мэдээллийг хүргэснээр угаартсан гэх дуудлага цөөрлөө
Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас аравдугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06.00 цаг хүртэл угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх 15 өрхийн 32 иргэнээс дуудлага ирсэн.
2019 -оны 10 -р сарын 11
287
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн С.Нямдаваатай хамтран Төр хувийн хэвшлийн түншлэлээр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын иж бүрэн тохижилттой талбайг байгууллаа. Өмнө нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрийн өмнөх нүхэн гарцыг “Элит констракшн” ХХК-тай хамтран Төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалтаар иж бүрэн засварлаж ашиглалтад оруулж байсан юм.
2019 -оны 10 -р сарын 11
366
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны аравдугаар сарын 07-ноос аравдугаар сарын 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 10 -р сарын 11
222
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа юм. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр 16.00 цагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийв.
2019 -оны 10 -р сарын 10
347
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улирлын томуугийн эсрэг вакциндаа хамрагдаарай
Томуугийн эсрэг вакцин нь нэг жилийн турш хүний биед дархлаа тогтоож, томуугаас сэргийлдэг биологийн бэлдмэл юм.
2019 -оны 10 -р сарын 10
384
ДЭЛГЭРЭНГҮЙ