Нийслэл, дүүргийн удирдах албан тушаалтнуудад Жендэрийн сургалт хийлээ
Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсан байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгааг ХЭҮК-оос хийсэн судалгаагаар тогтоосны дагуу албан байгууллагуудад нөлөөллийн ажлыг зохион байгуулж иржээ. Энэ удаа ХЭҮК болон НЗДТГ хамтран баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
2020 -оны 1 -р сарын 7
382
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачилтын компаниуд иргэдийн гар утсанд мэдээлэл өгдөг боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тус үүрэг даалгаварын хүрээнд нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Ачиж журамлах албанд хяналт шалгалт хийлээ.
2020 -оны 1 -р сарын 7
660
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Миний хот” цуврал контент #7  ИРЭЭДҮЙН ИРГЭДЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Миний хот" сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж буй 200 дугаар цэцэрлэгийг онцлон хүргэж байна.
2020 -оны 1 -р сарын 6
438
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуулаа. Мөн зөвлөгөөний төгсгөлд холбогдох албан тушаалтнуудад хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах шаардлагатай.
2020 -оны 1 -р сарын 6
629
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэх юм. ЭМЯ-наас томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ-нд албан тоотоор хүргүүлсэн.
2020 -оны 1 -р сарын 6
317
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгох А/01 тоот захирамж гаргалаа. Захирамжтай холбоотойгоор Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2020 -оны 1 -р сарын 6
904
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдүүлэг гаргах хуулийн үйлчлэлд хамаарч байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын анхааралд
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа албан тушаалтнуудын 2019 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг шинэчлэн гаргах хуулийн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл орон даяар үргэлжилж байна.
2020 -оны 1 -р сарын 6
428
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдол 49.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэв
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.
2020 -оны 1 -р сарын 6
306
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хэрэг зөрчлийн тоо буурчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн Архивын газрын даргаар томилогдсон Б.Баатархүү болон нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогдсон Р.Батрагчаа нарын товч танилцуулгыг уншиж сонордуулав. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2020 оныг “Нэг хот-Нэг стандарттай хот болгон зарлах тухай” А/01 дүгээр захирамжийг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулсан юм.
2020 -оны 1 -р сарын 6
416
ДЭЛГЭРЭНГҮЙ
1, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө
Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжаа энэ сараас эхэлж төлнө үү. Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 1 болон 6-аар төгссөн бол та нэгдүгээр сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй.
2020 -оны 1 -р сарын 6
903
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан хариуцлага хүлээлгэнэ
Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5 км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой аж.
2020 -оны 1 -р сарын 3
529
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдийн сард төлөх албан татварын хувь хэмжээг тогтооход иргэдээс санал авч байна
Монгол Улсын Их хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.3 дугаар зүйлд “бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг ойлгоно гэж заасан.
2020 -оны 1 -р сарын 3
518
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 1 -р сарын 3
182
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Үн Гун, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын мэргэжилтэн Л.Хишигжаргал нар байлцав.
2020 -оны 1 -р сарын 3
345
ДЭЛГЭРЭНГҮЙ