Нийслэл өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны наймдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 8 -р сарын 24
91
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө.
2019 -оны 8 -р сарын 23
295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо
Нийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу 08 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд боллоо.
2019 -оны 8 -р сарын 23
322
ДЭЛГЭРЭНГҮЙ
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Доан Тхи Хыөнгийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв.
2019 -оны 8 -р сарын 23
330
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа.
2019 -оны 8 -р сарын 22
1259
ДЭЛГЭРЭНГҮЙ