Э.Бат-Үүл: Токиогоос суралцах зүйл Улаанбаатарт их байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад албан ёсны айлчлал хийсэн. Түүнийг албаны олон хүн дагалдан явсан бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс Ерөнхий сайдын айлчлалын үр дүн, Токио хотын хөгжил болон бусад зүйлийн талаар тэдний байр суурийг нь сонссон юм
2013 -оны 9 -р сарын 17
1835
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 сарын 16-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 16-ны өдөр  гэрлэн дохионы 170 , хурд хэтрүүлсэн 233 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 9 -р сарын 17
48439
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 09 сарын 19-ний Пүрэв гарагт болно. Хуралдаанаар “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулах тухай, Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай
2013 -оны 9 -р сарын 16
1260
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал сөнөөгчдийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарна
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа,  Япон Улсын Саппоро хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Сато Томацү болон бусад албан төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
2013 -оны 9 -р сарын 16
1070
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн харьяат иргэд газраа өмчилнө
Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан нийслэлд шинээр газар олгох ажлыг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Ирэх жилээс нийслэлийн шинээр сууршлийн 52 бүсийг ирэх жилээс иргэдэд өмчлүүлэх ажээ. Одоогийн байдлаар аль 52 бүсээс газар өмчлүүлэх нь тодорхойгүй байгаа ч Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багахангай зэрэг дүүрэгт иргэдэд шинээр газар өмчлүүлэх аж.
2013 -оны 9 -р сарын 16
1725
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын трасст орсон 12 иргэний үл хөдлөх хөрөнгийг нөхөн олговортойгоор чөлөөлнө
Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж, өргөтгөн шинэчилж байгаа замын ажлын трасст орсон иргэдийн газрыг нөхөн олговтойгоор чөлөөлөх тухай Нийслэлийн Засаг дарга А/ 858 дугаар захирамж гарлаа.  Захирамжинд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж хүртлэх 1,7 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн  3, 26  дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй Буяны замын 5 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл, шинэчлэл хийж буй Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 3, 4 км автозамын трасст орсон нийт 12 иргэний өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын төсвийг баталлаа. 
2013 -оны 9 -р сарын 16
13803
ДЭЛГЭРЭНГҮЙ
Техникийн захуудыг нэгтгэж “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар төлөвлөж байна
Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаалах аж ахуйн нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь импортоор орж ирж байгаа авто машины эрэлттэй холбоотой бөгөөд улсын хэмжээнд жилд дунджаар 45 000 авто машин шинээр нэмэгддэг гэсэн судалгаа байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд  авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян  хурах, Сутай буянт ХХК гэсэн 9 зах  ажиллаж байна.
2013 -оны 9 -р сарын 16
1866
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим барааны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 9-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 9 нэрийн барааны үнэ буурсан, 2 нэрийн барааны үнэ өсчээ
2013 -оны 9 -р сарын 13
1199
ДЭЛГЭРЭНГҮЙ